Хөдөө аж ахуйн технологи, инновацид анхаарал хандуулна

2018-05-07 17:05      geregmn

“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар БСШУСЯ, ШУА, ШУТИС, нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар болон оролцогч байгууллагууд хамтран мэдээлэл хийв. Энэхүү арга хэмжээ нь олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу инновацийг төлөвшүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагийн гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Жил бүр зохион байгуулдаг тус үйл ажиллагаа энэ жил хөдөө аж ахуйн салбарыг хамруулан хөдөө орон нутгийг хамруулж, соёлын аж үйлдвэр, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал зэрэг цар хүрээтэй хэлэлцүүлэг явуулж буйгаараа онцлогтой болж байна.

Хөдөө орон нутагт тэр дундаа газар тариалан түлхүү хөгжсөн Дархан-Уул аймагт “ХАА-н технологи, инноваци-2018” чуулга уулзалт хийж, хөдөө аж ахуйн салбарт инновацийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулна. Ингэснээр цаашид хувийн хэвшилтэй хамтарч ажиллах гарц, шийдлийг олно гэж үзэж байна. 

“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээ өнөөдөр “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар эхлэв.  

 “Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээний хүрээнд өрнөх арга хэмжээний талаарх мэдээллийг дараах хөтөлбөрөөс харна уу.

“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээ:

2018. 05. 08,  Мягмар, 8.30-14.00, “ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ -ХӨГЖЛИЙН ГАРЦ-2018” Чуулган, ШУТИС, Төв байр, “Урлаг” танхим, 3 давхар

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын их сургууль, ЭШБ болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн түншлэл, Төр, хувийн хэвшил, Их, дээд сургууль, ЭШБ-ын ШУТ, инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.

2018. 05. 08-09,  Мягмар- Лхагва,  9.00-15.00, “ХАА-н ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” Форум, үзэсгэлэн,  Дархан-Уул аймаг, Залуучууд театр

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй  ААНБ, Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд танилцуулах ба ШУТ, инновацийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн  өргөжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ.

2018. 05. 09,  Лхагва, 10.00-16.00,  “ICIED-2018: ЗАЛУУ СУДЛААЧДЫН  “BPA-2018”, ЭШ-ний бага хурал, ШУТИС, ШУТТНС, 604 танхим

Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ба залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна.

2018.05.10, Пүрэв, 10.00-16.00,  “ICIED-2018: INTERNATIONAL CONFERENCE ON INNOVATION & ENTREPRENUERSHIP DEVELOPMENT”, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,  ШУТИС, ШУТТНС, 604 танхим

Мэдлэгийн эдийн засаг, ШУТ, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол улсад ШУТ, инновацийг хөгжүүлэх  боломж, ҮИТ бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ба ирүүлсэн бүтээлүүдэд  мэргэжлийн хянан магадалгаа хийж,  “Менежмент ба Инноваци” ЭШ-ний сэтгүүлд нийтэлнэ.

2018.05.11, Баасан, 09.00-18.00,  “ICIED-2018: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2018” ЭШ, онол практикийн бага хурал, МУИС-ийн Төв номын сан

Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг явагдана. 

2018.05.11-12, Баасан-Бямба, 09.00-18.00, “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”, UB Innovation center

ААН байгууллага, компаниуд болон Их, дээд сургууль, ЭШБ--ын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга,  үзэсгэлэн, худалдаа

2018.05.12,  Бямба, 09.00-17.00,  “Co.Mo UNCONFERENCE-2018”, UB Innovation center

Гарааны бизнесийг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хамтын оффис-

“Co-working space”-үүдийн нэгдсэн чуулга –уулзалт

2018.05.10, Баасан-Ням, 09.00-18.00, Залуучуудын гарааны бизнесийн   “START-UP WEEKEND”, МТҮП, Хурлын танхим

Нийслэлийн залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын дунд Гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ явагдана.

2018. 05. 12-13,   Бямба- Ням,   “СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ,  ХААЛТ”

Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг  танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгуулна.

                                                                                                                                           Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
williams owen

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. fundsservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

2018-05-08 06:59    197.211.61.53

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ