В.Путин: Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажил үндсэндээ дууссан

2018-05-04 13:33      ГэрэгМН

Өчигдөр буюу 5 сарын 3-нд, ОХУ-ын Сочи хотод болсон 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах зөвлөлийн хяналтын зөвлөлийн хурал дээр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ дууссан хэмээн тус улсын ерөнхийлөгч В.Путин мэдэгджээ.

В.Путин "Орост болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд зориулж Оросын тал олон ажил хийсэн. ДАШТ-ийг зохион явуулах гэж буй мужийн захирагч нарыг бэлтгэл ажилд байнга анхаарал хандуулахыг шаардахын зэрэгцээ тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд Аюулгүй байдлын албыг "нягт нямбай" ажиллахыг шаардаж байна" гэжээ.

Тус хуралд Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны тэргүүн Жанни Инфантино оролцож, Оросын талын хийсэн бэлтгэл ажлыг өндрөөр үнэлжээ.

6 сарын 14-нөөс 7 сарын 15-нд ОХУ-д болох ДАШТ-ийг тус улсын өөр өөр мужийн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зэрэг явуулах юм. Энэ сарын 3-нд ДАШТ-ийг зохион байгуулах хорооны дарга Сорокин "Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын 89 хувь нь зарагдсан" гэж мэдэгдсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ