“Их Эе”-ийн хурлыг энэ сарын 18-нд хийхээр тогтов

2018-05-04 12:10      gereg

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралдаж 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон гишүүд оролцож, дараагийн “Их Эе”-ийн хурлын тов, хуралд оролцох гишүүн ковотыг сонгохоор болов.

Цэцдийн хурлыг нийт гишүүдийн олонхи нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгосон байна. 

Энэ хурлаас хамгийн түрүүнд удахгүй болох хурлыг хэддүгээр “Их Эе” гэж нэрлэхээ шийдэхээр санал хураалт явуулахад улсын заан Ж.Ганболдын гаргасан саналын дагуу ээлжит тавдугаар “Их Эе” нэрийн дор хуралдахаар боллоо. Энэхүү “Их эе” хурлаа тавдугаар сарын 18-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Цэцдийн зөвлөлийн хуралд МҮБХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан болон Л.Чинбатын тэргүүлдэг холбоог төлөөлөн улсын заан Ж.Ганболд нар оролцож байгаа юм.

Хурлаар шийдвэрлэсэн бас нэг зүйл нь тавдугаар “Их Эе”-ийн хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр хангахаар болсон байна. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх