Мэндэлснийх нь 200 жилийн ойг тохиолдуулан БНХАУ "Үүрд дурсагдах Маркс” баримтат кино бүтээжээ

2018-05-03 09:33      ГэрэгМН

Герман сартваахь Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой болж байгаа аж. Түүний төрсөн өдрийг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн удирдлагаар Төв хорооны намын түүх, сурвалж бичгийн академи, Хятадын Төв радио телевизийн хамтран бүтээсэн "Үүрд дурсагдах Маркс” 2 ангит баримтат кино өнөөдөр болон маргааш Хятадын Төв телевиз, Ардын сүлжээ, Синьхуа агентлаг, Төв телевизийн сайтаар зэрэг цацах аж.

"Карл Марксын амьдрал бол гайхамшигт тууль. Тус баримтат кино Маркс болон түүний журмын нөхдийн хүн төрөлхтнийг чөлөөлөх үйлсийн төлөө насан туршид зүтгэж, онолын судалгаа, хувьсгалын практикт уйгагүй зүтгэсэн үйл явдлыг зураглаж, хүн төрөлхтний дэвшил, дэлхийн социалист үйл хэрэгт Марксизмын үзүүлсэн алс хэтийн нөлөөг харуулсан юм" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЛЕНИНИЗМ.

Монголчууд "Үеийн үед мөнх алдарт Ленин" гэсэн кино бүтээх хэрэгтэй. Маркс, Энгельс, Лениний суут онолоор зүтгэж Монгол минь өөдлөж тусгаар тогтоносон улс болсон билээ. Ардчилал хэмээх их гүрний идэшний идүүр бол ямар ч онолгүй замбараагүй, зальтнуудын дураараа авирлах үйлдэл юм. Тиймээс монголчууд Ленин, түүний үйл хэрэг үүрд мөнх гэж бодвол зохино. Монголын бурхан Чингис хаан, дараа нь Ленин.

2018-05-03 10:56    112.72.14.45
Мх

Ямарваа нэгэн зүйл, ялангуяа олон хүнийг хамарсан Нийгэм гэдэг зүйлийг төлөвлөсөн ОНОЛ-гүй явуулах нь хулгайч луйварчдын идэш болж шударга ёс журам уланд гишгэгдэн, увайгүй зальтангуудад таатай нөхцөл бүрдэж, хүнлэг ёс, сайхан сэтгэлийг үгүй хийж хүн хүнийхээ мууг үзэх гэж улайрдаг, эд зүйлийг хэт шүтэж, ард иргэд, амьд хүнийг ч хог новш мэт үзэх эхлэл болдог бололтой. ТИЙМЭЭС НИЙГЭМ БУЮУ ОЛОН НИЙТ АРД ИРГЭДЭД НЭГДЭН ЗОРЬСОН ЗОРИЛГО, ШУДАРГА ЁС, ОЮУН УХААНЫГ ДЭЭДЛЭХ, ТЭГШ ЭРХИЙН ЗАРЧИМТАЙ НИЙГМИЙН ОНОЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ АМЬДРАЛ НОТОЛЖ БАТЛААД БАЙГАА БУСУУ?

2018-05-03 10:23    103.111.68.3
Марксизм

Марксизм-Ленинизмийг хэрэгжүүлж улс орон, ард иргэдээ хөгжүүлж чадсан ганц улс. Ер нь Маркс, Энгельс, Лениний онол бол хүн төрөлхтөн, нийгэм, диалектик, философийн агуу бүтээл бөгөөд эцсийн эцэст хүний болон нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдсэн. Харамсалтай нь түүнийг зөвөөр хэрэгжүүлж чадсан улс энэ улсаас өөр байхгүй.

2018-05-03 10:12    103.9.90.98
зочин

Хятад энэ хүний онолыг авах гээхийн ухаанаар соц изм гэгч бодит зүй тогтол мөөн гээд хятад улсын амидралд харуулж чадлаа шүү.ардчилал гэгч хий хоосон хийрхэл юмаа гэдгийг монголчууд монгол харуулж чадлаа даа.

2018-05-03 10:15    64.119.26.202

Сэтгэгдэл нэмэх