Энэ оноос нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгаж эхэлнэ

2018-05-02 14:12      geregmn

УИХ-ын гишүүн Д.Ганболд, Д.Гантулга, Б.Ундармаа нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллаж, оны эхэнд батлагдсан Донорын тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь эрхтэн шилжүүлэн суулгах улсын хэмжээний томоохон төв болох зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт өвдөгний үе, түнх, элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгаж, энэ чиглэлээр БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран ажиллаж, туршлага солилцдог. Үүний үр дүнд эрхтэн шилжүүлэх багийн олон мэргэжилтнийг бэлтгэжээ.

Одоогийн байдлаар 1-р төв эмнэлэгт  40 гаруй хүнд элэг, 160 гаруй хүнд бөөр, 10 гаруй хүнд цус, чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ.

Үүнээс гадна жилдээ 270-280 хүнд өвдөгний үе, түнх шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг гэнэ.

Мөн энэ онд багтаж нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөжээ. Донорын тухай хууль хэрэгжиж эхэлсэн, мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо өссөнтэй холбоотой эмчилгээний тоног, төхөөрөмж, боловсон хүчнээ бэлтгэх, сургах зардал гээд зовлонтой асуудал нэлээд тулгарч буй аж.  Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Д.Очирбат хэлж байв.

2017 оноос 40 орон тоотой эмч нарын баг ажиллаж эхэлсэн бөгөөд дотроо багт хуваагдан ээлжээр хагалгаа хийдэг юм байна. Эрхтэн шилжүүлэх нэг хагалааны ард 110 гаруй эмч, мэргэжилтэн ажилладаг. Энэ төрлийн хагалгаа удаан үргэлжилдэг байна. Тухайлбал, элэгний хагалгаа 23-24 цаг үргэлжилдэг. Гэтэл 23-24 цаг суух эрхгүй ажиллаж, хүний амь аварсан эмч нараа урамшуулах тогтолцоо алга байна гэв.   

Донорын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор эрхтэн шижлүүлэх хагалгааны давтамж, тоо нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад донорын нийцлийг шалгадаг улсдаа ганц лаборатори болох Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн тоног, төхөөрөмжийг нэн түрүүнд шинэчлэх шаардлага гарчээ. Мөн генийн аллелийн болон гаплогийн тархалтыг тодорхойлох, молекул генетикийн оношлогоог нэвтрүүлэх зүй ёсны хэрэгтэй байгаа юм.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны дэргэд Тусгай алба хөгжлийн төв байгуулж эхэлжээ. Тус алба нь амьгүй донорын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэдээлснээр тус эмнэлгийн мэргэжилтнүүд 5-10 минутад шаардлагатай бүх төрлийн шинжилгээг авч, хагалгаа хийх юм. Одоогийн байдлаар энэ зарчмаар хийсэн хагалгаа байхгүй байгаа юм байна.  

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Ерөнхий захирал Д.Очирбат:

Улсын төсвөөс энэ жил эрхтэн шилжүүлэн суулгах 27 хагалгааны мөнгийг тусгаж өгсөн. Элэг шижлүүлэн суулгах хагалгааг 120 сая төгрөгийн өртөгтэй хийж байгаа. Үүний 75 хувийг төрөөс даадаг. Үлдсэн 25 хувийг хувь буюу 7-9 сая төгрөгийг эмчлүүлэгчээс гарч байгаа. Энэ төрлийн хагалгааг Энэтхэгт 200-300 сая төгрөг, Сингапурт 200 мянга, Солонгост 150 мянган ам.доллараар хийдэг. Харин бид бага зардлаар хийж байгаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй болно” гэсэн заалт хэрэгжиж байгаа.

Сүүлийн үед монголчууд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд их орж байна. Манай эмнэлэг дээр бүртгэлтэй элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай 260 хүн бий. Үүнээс 46 нь хуулийн хүрээнд донороо олсон. Мөн цөсний сувгийн гажуудалтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж байна. Одоогийн байдлаар хоёр сартайгаас 11 хүртэлх насны 160 хүүхдэд энэ төрлийн хагалгаа хийх шаардлагатай байгаа юм. 2005 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлсэн. Тэр үед авч байсан багаж, тоногт төхөөрөмж өнөөдөр элэгдэл хоргодолд орж, зарим нь гар ажиллагаатай болсон.

                                                                                                                                 Ц.Цэнгэл

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

Naad emch nariinhaa evchtenii ar gerees huviaraa huuli busaar avch baigaa mungiig il bolgood ter daatgaldaa suulgachihaach, ter daatgalaar uramshuulaa avah togtoltsoond oroh heregtei baina. Uls negent 100 % daana geed amlasan bol bukh zardliig buren hariutsah,daatgalaas ny gargah togtoltsoond shilj irgediig chiregdelgui, sanhuugiin hund daramtand orolguigeer asuudliig ny shiideed egvel ter chi yaduursan ard tumend min uneheer tom tus demjleg bolno, Busad orond daatgalaar ny bugdiig shiidsen baidag yum, odoo ar geriin ny gargaj baigaa zardal ny irgeded hundeer tusch baina. Eruul mend, emchilgeendee hojim hereglene gesen munge huriltluulah bolomjgui ,ireeduid uusch bolzoshgui ersdelees eeriigee ger bulee hamgaalah bolomjiig uls ny olgoj baigaagui tul ingej tusalbal daatgaltai baisnii gavya ny ter. Kharin Daatgaliin hamgaalalt ny 5-100 saya hurtel emchilgeenii telber teldeg, tohirson huraamja teldeg baival shudraga baikh bolno

2018-05-03 00:39    59.153.114.127

Сэтгэгдэл нэмэх