Инчоны нисэх буудлын цэвэрлэгч 300 мянган долларын алт олжээ

2018-05-02 08:14      gereg

 

Өмнөд Солонгосын Инчхоны нисэх онгоцны буудлын цэвэрлэгч хогийн саванд хийсэн алтан гулдмай саяхан олсон байна. Тэр нь 350 сая вонын үнэтэй (ойролцоогоор 330 мянган ам.доллар) дүйцэхүйц болох талаар The Korea Times мэдээлжээ.

Цагдаагийнхан гулдмай олсон хүнийг хэн болохыг тодорхойлсон боловч түүний нэрийг задалсангүй. Хуулийн дагуу хэрэв алтыг өмчлөгч зургаан сарын дотор “хаясан, мартсан” зүйлээ мэдэгдээгүй тохиолдолд олдсон алтны зах зээлийн үнийн 5-20 хүртэлх хувь (16-65 мянган ам.доллар) олсон хүнд олгогдох юм.

Цагдаагийнхан алтыг “гээсэн” эзнийг баригдахгүйн тулд хаясан байж магадгүй, эргэж холбогдохгүй л болов уу хэмээн таамаглаж байгаа талаар сонин бичжээ.

Хэрэв алт хулгайлсан юм уу, эсвэл гэмт хэрэгтэй холбоотой байх юм бол цэвэрлэгч хуулиар шагналын мөнгө шаардах эрхгүй болох юм байна.

Эх сурвалж: ТАСС




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Л.Л

Манайхнаас хэн нэг нь мартаад хаячихаагүй биз?? Тэгвэл хөөрхий тэр олсон цэвэрлэгчид жаахан хувийг нь өгөөд эх орондоо авчирмаар юм даа...

2018-05-02 09:41    202.179.27.184

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ