Дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчин 96 насандаа дээд сургуулийн диплом авлаа

2018-05-01 15:03      ГэрэгМН

Дэлхийн хоёрдугаар дайны ахамд дайчин 96 насандаа дээд боловсрол эзэмшлээ. Ийм тохиолдол АНУ-ын Толедо хотод болсон байна.

68 настайгаадаа сургуулиа орхисон тэрбээр хэдэн жилийн дараа сургуульдаа эргэн орж, суралцан төгсчээ. Боб Баргер дэлхийн хоёрдугаар дайны дараагаар 1950-иад оны үед их сургуульд элссэн бөгөөд 3 жилийн дараа гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиа орхих хэрэгтэй болсон байна.

Хэдэн жилийн өмнө нэгэн ахлах сургуулийн ажилтантай танилцаж, өөрийн түүхийг ярьжээ. Боловсролын байгууллагын ажилтан архивыг шалгаж, Боб Баргерыг сургуульдаа эргэн ирж суралцаад удаан хугацаагаар орхисон дипломоо авахаар хоёр жил сурч чадна гэжээ.

96 настай төгсөгч нь түүхэнд диплом авсан хамгийн хөгшин хүн болж байгаа ажээ. Ахмад настан тэрбээр өөрөө өөрийгөө удаан хүлээсэн дипломоо хүлээж авна гэж найдаж байсангүй, тэр үүнийг ашиглах боломжгүй болсон гэж харамсаж иржээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ