“Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалыг дахин нэг сар хорихоор боллоо

2018-05-01 11:48      ГэрэгМН

'Жаст' компанийн захирал асан Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа 'Эрдэнэт' үйлдвэрийг баталгаа болгосон, улмаар хуурамч гарын үсэг үйлдсэн хэрэгт  'Эрдэнэт' үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг саатуулан шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд баривчлан хорьж шалгаж эхэлсэн билээ.   Улмаар түүнийг  шүүхээс яллагдагчаар татаж, нэг сар хорих шийдвэр гаргасан. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж Ч.Мөнхжаргалыг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Ц.Цэцэг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ