Солонгосчуудын зочноо дайлдаг зоог утга учиртай

2018-04-30 17:27      geregmn

 

Өнгөрөгч баасан гаригт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нар уулзсан билээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Хөх ордонд хүлээн авч, үдийн зоог барьсан.  

Энэ үеэр Швейцарийн сонгодог хоол болох “Rosti”-гоор дайлжээ. Энэ хоолны цэсэнд сонгино, үхрийн мах, чанасан төмснөөс ордог байна. Уг хоолонд "солонгосын онцлог"-ийг шингээсэн боловч энэ талаараа тодорхой тайлбарлаагүй өгөөгүй аж.  

 Үдийн зоогны үеэр хүндэтгэн барьсан эх нутгийн зууш Жон Дори.

Солонгосчууд хүндэтгэлийн зоогондоо олон бэлгэдлийг шингээдэг. Ногооны өнгө болон хоолны материал бүгд Өмнөд болон Хойд солонгосын онцлогийг харуулжээ.

(АНУ-ын Ерөнхийлөгчид барьсан хүндэтгэлийн зоог)

БНСУ нэн түрүүнд өөрийн улсын бэлгэдэлт зоогоор зочноо дайлдаг бөгөөд өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг тус улсад айлчлах үеэр “Докто” арлын ойролцоогоос барьсан сам хорхойгоор зоог бэлтгэн дайлж байжээ. Япончууд энэ арлыг Такешима хэмээн нэрлэдэг бөгөөд Япон, БНСУ-ын дунд байрлах энэ арал өнөөг хүртэл маргаантай байдаг юм.

Эх сурвалж: bbc.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ