С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ

2018-04-30 13:35      geregmn

 

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол'” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цагдан хорих хугацаа маргааш дуусна. Хугацаанд урьдчилан хоригдсон гурав хоногийг тооцон оруулсан аж. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг нэг сар цагдан хорих шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр гаргасан юм.

Ийнхүү цагдан хорих хугацаа дуусч байгаа учраас прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Харин Б.Ариунсанг хорих саналыг хүргүүлээгүй байгаа гэнэ. Маргааш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийднэ.

                                                                                                                                   Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх