Брэд Питт Вайнштейний секс дуулианы тухай кино хийнэ

2018-04-27 15:40      ГэрэгМН

Холливудын жүжигчдэд найруулагч Харвей Вайнштейн бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаарх сэтгүүлчийн судалгаа Пулитцерийн шагнал хүртсэн.

Харин одоо Брэд Питтийн студи энэ түүхийг кино болгохоор төлөвлөж байна. Вайнштейныг мөрдөн байцаасны дараа 70-аад жүжигчнийг бэлгийн дарамтанд оруулсан болон оруулах оролдлого хийснийг нотолсон байна.

Тэдний зарим нь гэрчлэхдээ энэ үйлдвэрлэгчид хүчиндүүлсэн гэжээ. Үүний зэрэгцээ, Вайнштейн өөрөө хэнийг ч бэлгийн хавьталд орохыг албадаагүй хэмээн үгүйсгээр байгаа аж.

Мөрдөн байцаалтын эцсийн үр дүн хараахан мэдэгдээгүй байна. Брэд Питтийн студи зөвхөн энэ үйл явдалд зориулан хийсэн судалгаанаас кинондоо үзүүлэх эрхтэй гэж мэдээлсэн байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх