Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэллээ

2018-04-27 09:02      ГэрэгМН

 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарын цагаар 8:30 цагт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөдийн газар шороонд хөл тавьснаар эхлээд байна.

Хойд Солонгосын удирдагч БНАСАУ байгуулагдсанаас хойш анх удаа Өмнөд Солонгост зочилж байна. Хоёр удирдагч эхлээд хилийн шугамны хоёр талаас мэндчилж, гар барилцлаа. Дараа нь Ким Чен Ун хилийн дээсэн дээгүүр алхаж Өмнөдийн нутагт хөл тавив.

Ким Чен Уны гэнэтийн санаачилгаар Мүн Жэ Ин тэр хоёр буцаж Хойд Солонгосын газар нутагт хөл тавьцгаалаа. Ингээд хоёул хил давж Өмнөдийн газарт гишгэснээр ажиллагаа цааш үргэлжилсэн юм.

Хоёр Солонгосын удирдагчид хэдхэн секундын дотор харилцан бие биеийн газар нутагт айлчиллаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх