С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшжээ

2018-04-25 07:50      ГэрэгМН

18 жилийн өмнө  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж,  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноогоод тэд ялаа эдэлж байгаа. Бүх шатны шүүхээс үзсэнээр эдгээр иргэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид бөгөөд захиалагчийг олох ажиллагаа одоо үргэлжилж буй.

Тэгвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшжээ. 

Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат тухайн үед сонинд өгсөн ярилцлагадаа “Зоригийн хэргийг илрүүлсэн нь олон хүнд таалагдахгүй байна” хэмээн ярьж байв.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bsukh

Юунд нь гайхаад бна Ээбийгээс шагналаа л авч бна. Женко томилчихоно.

2018-04-26 03:13    103.212.116.236
ЗОЧИН

Хот орж үзээгүй арван хэдтэй хүүхэдүүдийг зохимол хэргээр хэрэг хүлээлгээд хүн хэлмэгдүүлээд байгаа этгээд нэр дэвших гэдэг шудрага ёс мөн үү?

2018-04-25 12:13    66.181.183.219

Сэтгэгдэл нэмэх