Өргөст хэмх, өндөг идсээр турах нь

2018-04-24 15:18      gereg

 

Дээрх хоёр хүнсийг зөвхөн идсэнээр сард 10 кг турж, буцаж таргалдагүй онцлогтой гэсэн Хятдад түгээмэл болсон хооллолтын нэгэн арга одоо Орост “моод” болж байна.

Турахад дэм болно гэсэн энэ хооллолт нь хүний биед сөрөг нөлөөгүй эрүүл, хурдан турах арга юм байна. Эхний 7 хоног зөвхөн өргөст хэмх, өндөг гэсэн хоёр хүнсийг л иднэ .Та жингээ сарын дотор 10 кг хасахад эхний 7 хоног чухал ажээ. Тийм учир зааврыг хатуу мөрдөх хэрэгтэй гэсэн байна. Өглөөний хоолонд нэг ширхэг чанасан өндөг, нэг ширхэг өргөст хэмх. Өдрийн хоол мөн адил. Харин оройн хоолонд нэг юмуу 2 ширхэг өргөст хэмх. (Ер нь бол зөвхөн чанасан өндөг өргөст хэмх л иднэ).

Дээрх  2 хүнсийг цадтал идэж болно. Энэ нь хэдийгээр эхэн үедээ дадаагүй, хэцүү санагдаж болох боловч үр дүн эерэгээр гардаг байна. Гол нь системтэй мөрдөх хэрэгтэйг зөвлөжээ. Зорилго нь таныг буцаж таргалахаас сэргийлэхийн тулд гэнэ. 

Дараагийн 7 хоногийн цэс: мөн л түрүүчийн хоёр хүнсээ хэрэглэнэ. 2 дахь долоо хоногоос эхлэн бага зэрэг мах идэж болно. Гэхдээ дандаа жигнэсэн, чанасан мах байх хэрэгтэй. Махаа болгохдоо тос хийж болохгүй.

Харин орой 16 цагаас хойш өндэг, өргөст хэмхээ иднэ. Сүү ууж болно, гэхдээ өглөө байвал сайн. Ингэснээр танд өдрийн турш цатгалан мэдрэмж төрүүлэхэд тусална. Мэдээж бас турахад сайн нөлөө үзүүлдэг алим, улаан лооль, киви, гүзээлзгэнэ зэрэг жимс идэж болно. Харин банана болохгүй.

Энэ аргыг хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдлээс харахад 64-өөс 54 кг хүртэл турсан буюу жингээ 10 кг-аар хаясан хүмүүс ч байна. Мөн жил өнгөрсөн ч буцаж таргалаагүй гэжээ.

Эцэст нь дээр өгүүлсэн хооллолтын арга ягаад ийм үр дүн үзүүлэв. Өндгөнд байдаг витамин Б нь биен дэх өөхийг хөөдөг байна. Харин Б1 витамин нь биеийн доод хэсгийн өөхийг арилгадаг. Дээр нь нэмээд өргөст хэмхэнд ямар ч сахар байдаггүй, ус ихтэй, илчлэг бага учир сайн дэмжих бүтээгдэхүүн болдог аж.

 

Эх сурвалж: Добрости.ru

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх