ШУА орон нутгийн сурагчдад 4,400 ном хандивлалаа

2018-04-24 09:59      ГэрэгМН

Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Шинжлэх ухааны академиас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд болон иргэдэд зориулсан шинжлэх ухаан-танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал 33 товхимолыг 2015 оноос гаргасан юм.

Дэлхийн номын өдөр тохиож буйтай холбогдуулан тус академиас 2017 онд хэвлэсэн 11 цуврал товхимолыг хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад тарааж өгөхийг хүсч, БСШУСЯ-нд 400 багц буюу 4,400 ширхэг номыг өчигдөр хүлээлгэн өглөө.

Хүүхдийн төв номын санд болсон энэхүү үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн оролцож, номын дээжийг гардан авсан юм.

Өмнөх онуудад буюу 2015, 2016 онд хэвлэсэн цувралуудыг ерөнхий боловсролын бүх сургуулиудад үнэ төлбөргүй тараасан билээ. 2017 оны товхимолд нар, нарны аймаг, Жигмэд Тогмид хоёр жимсэнд, Элементүүдийн үүсэл, Монгол орны эртний амьтан ургамал, Усан орчны амьдрал, Монгол орны цэцэгт ургамалын ертөнц, Ой мод, Эртний улсууд, Гуравдагч хөрш, Хеликобактер, Хэл ба сэтгэхүй гэсэн товхимолууд багтжээ.

Эх сурвалж: БСШУСЯ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх