Попын хаан Майкл Жексоны "Сарны алхаа"-гаа анх үзүүлэхдээ өмссөн гутлыг дуудлага худалдаагаар зарна

2018-04-24 09:48      ГэрэгМН

Дэлхийн попын хаан агсан Майкл Жексоны “Сарны алхаа”-гаа анх алхсан гутлыг Калифорни мужид дуудлага худалдаагаар зарах гэж байна. Орон нутгийн мэдээллийн агентлаг энэ тухай мэдээлсэн аж.

Майкл Жексоны "Сарны алхаа"-г анх хийсэн гутал нь Florsheim Imperial компаний үйлдвэрлэсэн хар арьсан гутал юм. Попын хаан Billie Jean-ийн дууг танилцуулах бэлтгэлийн үеэр уг гутлыг өмсчээ. Нэг гутал дээр нь "Michel #2" гэсэн тусгай тэмдэгтэй байна.

Майкл Жексоны хувцастай хамт Leicester Wilson нарын олон алдартай бүжигчин хамт байжээ. Дуудлага худалдаа 5-р сарын 26-нд болно.

Энэхүү гутлын анхны үнэ нь 5 мянган доллараас эхэлнэ гэдгийг тэмдэглэжээ. Майкл Жексон нас барснаас хойш 2017 онд хамгийн баян оддын жагсаалтад дахин оржээ. Түүний нэр, брэнд, компаниуд жилдээ хэдэн арван сая долларын орлого олдог байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Энэ хүний гутлыг 5 мянган доллараар худалдан авч өмслөө гээд юу ч өөрчлөгдөхгүй .

2018-04-24 11:00    66.249.82.220
я

хэд өмсдөг байсийн уг нь үнэтэй гутал аваад өмсчүүл гангарлаа гадуур сарны алхаагаар яваал ай

2018-04-24 10:33    112.72.14.171

Сэтгэгдэл нэмэх