БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна

2018-04-23 09:38      Ганхуяг

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүнтэй Бээжин хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд хүлээгдэж буй асуудлуудыг түргэвчлэх, хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон, төлөвлөж буй үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.

Мөн талууд асуудал бүр дээр хамтран ажиллаж, богино хугацаанд шийдлийг гаргах чиглэлээр цаг хугацаатай төлөвлөгөө гарган ажиллах талаар санал солилцсон байна.

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүн ирэх тавдугаар сард манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.

2018-05-02 14:13    59.153.115.84

Сэтгэгдэл нэмэх