Хятад улс гадаад орнуудын хулгайлагдсан дурсгалт зүйлсийн цахим мэдээллийн сан байгуулжээ

2018-04-23 09:21      Ганхуяг

БНХАУ-ын Үндэсний түүхийн дурсгалт зүйлийн газраас энэ сарын 20-нд гадаад орнуудын хулгайлагдсан дурсгалт зүйлсийн цахим мэдээллийн сан байгуулснаа зарлалаа.

Энэ нь гадаад орнуудаас хулгайлагдсан түүхийн дурсгалт зүйл Хятадын зах зээлд гүйлгээнд орохоос сэргийлж, Хятадын хууль хэрэгжүүлэгч байгууллагын мэдээллийг эрчимжүүлэн, олон нийт болон мэргэжлийн хүмүүсийг хуулийн ухамсар, эрсдэлээс хамгаалах чадварыг улам дээшлүүлэх болно.

Эх сурвалжаас үзвэл, 2008 оноос хойш Хятадын Үндэсний түүхийн дурсгалт зүйлийн газар Эквадор, Ирак, Перу зэрэг орны Хятадад мэдээлсэн 38 бүлэг, 6900 гаруй ширхэг хулгайлагдсан дурсгалт зүйлсийн мэдээллийг нийтэлжээ.

Тус санд үүнээс өмнө нийтэлж байсан хулгайлагдсан дурсгалт зүйлсийн мэдээлэл багтсан бөгөөд бусад орны мэдээллийг үндэслэж цаг тухайд нь шинэчилж байх гэнэ.  




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mgl

manaihaas mash olon zuil garsan baigaa, ene sand ni hamragdah yumsan ajilgui tushmeduudee.

2018-04-23 14:29    202.179.11.230

Сэтгэгдэл нэмэх