С.Баяр, Б.Ариунсан нарын бие муудаж хорихын эмнэлэгт эмчлүүлж байна

2018-04-23 09:09      Ганхуяг

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.

Сангийн сайд болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” хэмээн буруутган шалгаж байгаа.

Тэгвэл яллагдагчаар татан шалгагдаж байгаа эрхмүүдээс С.Баяр, Б.Ариунсан нарын бие муудсан талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Цагдан хорих 461 дүгэ"эр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулуй, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа" гэжээ.

Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ОФИЦЕР

Ер нь цаашид УИХ-д болон Сайд дарга нарыг сонгохдоо тэднээс: "Юмыг яаж мэдэхэв, шopoнд орохоор бол сэдрэх өвчин бий юу?" гэж албан ёсоор асуугаад БАЙХГҮЙ гэвэл томилж байх нь зүйтэй биш үү?

2018-04-24 12:00    59.153.112.13
Зочин

Монгол улсад маш их гай тарьсан хүн биз дээ! Өчнөөн сайхан залуусыг буудаж алуулж, өчнөөн хүн хүүхэд ард нь өнчирч хоцорч зовж яваа билээ дээ! Хүнээс илүү амьтай хүн гэж бас байдаг юмуу!

2018-04-23 14:22    66.181.185.72
zochin

Гавьяа байгуулсан хүн шиг эмчлүүлээд, эрхэлчих юм байна л даа

2018-04-23 10:50    122.201.23.83
хахаххаха

эмчилж юугаа хийдийн, шууд үхүүл, ямар гавъЯа байгуулсан гэж эмчлүүлдийн

2018-04-23 09:42    202.131.243.190
.

Хар толгойгоороо даана гэсэн яасан? Тэр хар толгой нь даахгүй л бна ш үү дээ.

2018-04-23 09:34    64.119.23.61

Сэтгэгдэл нэмэх