С.Зориг агсны амьд ахуйдаа хэлж үлдээсэн үнэ цэнэтэй ИШЛЭЛҮҮД

2018-04-20 14:32      ГэрэгМН

Зүүний үзүүрт ганц ширхэг будааны үр тогтох шиг ховорхон хувь заяаг олж төрчихөөд хэдий богино насалсан ч үргэлж дурсагдах, үнэ цэнэтэй амьдарсан хүн гэж байдаг. Тэр бол ардчиллын алтан хараацай С.Зориг агсан билээ.  Буриад аавтай, Орос ээжтэй Зориг агсан өнөөдөр амьд байсан бол  56 нас хүрч, буурал суусан халимагтай, нүдний шилтэйгээ даруухнаар инээмсэглэн төрсөн өдрөө тэмдэглэж байх байлаа. Харамсалтай нь тэр 20 жилийн өмнө бусдын гарт хэрцгийгээр алуулж, түүний үхэл өнөөдрийг хүртэлх ардчиллын түүхэнд олз,гарз, ашиг хонжоо, улстөржилт, увайгүйтэл,бас хөгжил, урагшлалт, саруул ухаан хийгээд сайн сайхан хүний жишээ болон яригдсаар байна.

С.Зориг агсан эрх ашгийг эрэмбэ алдахгүй байх, улстөрчид төрөө хүндэлж байх ёстойг ярьдаг үзэл санааны лидер байв.

Эх, адаггүй замбараагүйтсэн өнөөдрийн Монголд С.Зориг агсны хэлж үлдээсэн үгс  улам бүр үнэ цэнэтэй болж байна.

Тиймээс С.Зориг агсны хэлсэн үг, ишлэлүүдээс хүргэж байна.

  • “Хамгийн” гэсэн үгэнд би дургүй. Хамгийн сайн,сайхан гэж ганцхан юмны тухай ойлголт угаасаа байхгүй.(Таны хамгийн дуртай дуу юу вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан нь)
  • Би монгол хүний саруул ухаанд итгэд (гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд)
  • Бидний хувь заяа бидний гарт л байна.
  • Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
  • Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.
  • Улс төрч өөрөө асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хvмvvсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь улстөрчийн  хамгийн сайн чанар.
  • Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.
  • Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.  
  • Манайхан УИХ-ын гишүүд өөрийгөө гишүүн  болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна. Банк гэхээр бүгд мэддэг юм шиг.Цахилгаан станц эвдэрлээ гэвэл яахав,очоод зуухыг нь засахыг бид зааж өгөх үү? Муу усны нүх бөглөрлөө гэхэд бид өөрсдөө авирч ороод энийг нь бөглө, энийг нь онгойлго гээд заах уу? Уг нь энэ улсад чинь зааж, чиглүүлдэг хүмүүс бий. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намуудын дарга нар яагаад энэ асуудлаа хэлж, зааж өгөхгүй байгаа юм бэ?
  • УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж бусдыгаа  хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ. 
  • Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
  • Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно. 
  • Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно.
  •  Амралт нь ажил. Ажил нь амралт юм. Хүний хийж байгаа ажил санаанд нь нийцэж байвал түүний зааг алга болдог.
  • Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй.
  •  Аливаа асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулиар баталсан зарчмаа бодох хэрэгтэй. 

Бэлтгэсэн Г.Гэрэл

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
цог

ардчилал анх гарахдаа. их сайхан гарч ирсэн тэдний гол алдаа хэт. намчирхсанд байгаа юм зөвхөн намынхаа гишүүдийхээ төлөө амьсгал ж. ирсэн. өөр намын болон бусад ард түмэн. хэнч биш гэсэн үзэл баримтлал ийг. барьж ирсэн. энэ. шинж. нь. ард. түмэн д. огт. таалагдаагүй. жинхэнэ ардчилсан хүмүүнлэг нийгэм. байгуулж. чадаагүйд. оршоно

2018-04-22 10:51    202.9.44.65
zochin

Bagabandi, Elbegdorj ,taliigaach Otgonbileg ed S.Zorigiin ucheld yaach argagui cholbootoi

2018-04-22 11:19    202.179.24.66
unshigch

omhii bahial chirsen guilgachin hyzyygyi tarvagan tahal alsan..... alaad ul moroo ballahiin tuld partizan nertei 200-aad hyniig hergiin gazar sanaatai duudan avchirch taliigaachiin deegyyr alhuulj harailguulj doromjilson.... yanhan bulgan tsagdaa nar huivaldsan.... mongoliin tsagdaa shivshig. aluurchind yilchildeg..... yarvaisan pizdaak bagabandiin jyjig aluurchin hyzyygyi tarvaga nar dashbalbar zorig narantsatsral nariin amiar togloson. omhii aluurchid

2018-04-20 21:34    62.203.245.216

Сэтгэгдэл нэмэх