Амжилтанд хүрсэн хүмүүс унтахынхаа өмнө юу хийдэг вэ?

2018-04-19 20:00      ГэрэгМН

Зарим нэгэнд нь хоногийн 24 цаг багаддаг бол заримд нь өдөр хоног үнэхээр удаан өнгөрнө. Амжилтанд хүрэхийн тулд мэдээж маш их хөдөлмөрлөж, цаг зав шаарддаг. Гэхдээ амжилт гаргахын тулд хангалттай нойр авах хэрэгтэй.

Мэргэжлийн байгууллагуудын судалгааны үр дүнгээс үзвэл насанд хүрсэн хүн өдөрт 7-9 цагийн нойрыг заавал авах  хэрэгтэй гэнэ.

Амжилтанд хүрсэн хүмүүст нойргүйдлийн асуудалтай болох нь элбэг. Жишээ  нь, АНУ-ын ерөнхийлөгч Трамп өдөрт ердөө 4 цаг унтдаг байна.

Тэгвэл нойргүйдлийн асуудлаас зайлсхийн, тайван сайхан амарна гэдэг нь орондоо орохоос өмнөх дадал зуршилтай салшгүй холбоотой аж.

 Дэлхийд нэр алдар нь түгэн амжилтанд хүрсэн хүмүүс унтахынхаа өмнө юу хийдэг юм бол?

    Билл Гейтс ном уншдаг

Микрософтын үүсгэн байгуулагч тэрээр заавал унших ёстой гэсэн номын жагсаалт гарган, орой болгон 1 цагийг ном уншихад зарцуулдаг байна.

    Шерил Сандберг

 Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг унтахаасаа өмнө  утсаа унтраадаг. Шерил Сандберг USA Today сонинд өгсөн ярилцлагадаа “Хэдий хэрэгтэй хүн утас цохиж магадгүй ч унтахынхаа өмнө заавал утсаа унтраадаг” гэжээ.

Ариана Хаффингтон халуун усанд хэвтдэг

Медиа группийг үүсгэн байгуулагч тэрбээр  нойргүйдлийн улмаас ажлын өрөөндөө ухаан алдан шанааны ясаа гэмтээснээс хойш унтахаасаа өмнө халуун усанд хэвтэж, ном уншиж, 9 цагийн нойр авдаг болжээ.

Опра Уинфри бясалгадаг

Бизнес эрхлэгч, жүжигчин, продюсер, хөтлөгч Опра Уинфри өдөрт 2 удаа бясалгал үйлддэг бөгөөд нэг нь унтахынхаа өмнө юм.  Мөн тэрбээрOprah & Deepak’s 21-Day Meditation Experience нэртэй бясалгалын апп-тай юм байна.

Майкл Фелпс унтлагын бүхээгт унтдаг

16 удаагийн Олимпийн медальт тэрбээр бэлтгэлийн үеэр хүч чадлаа хэвийн байлгахын тулд өдөрт 12000 калорыг хоол хүнсээрээ дамжуулан авдаг. Одоогоор зуны олимпийн бэлтгэлд ороод байгаа бөгөөд энэ үеэрээ унтлагын бүхээгт унтдаг гэнэ. Унтлагын бүхээгт хүчилтөрөгчийн хэмжээ бага байдаг учраас унтаж байхдаа хүртэл бие нь булчиндаа хүчилтөрөгч авахын тулд ажилладаг гэнэ шүү.

Гвинет Пелтроу бодисын солилцоо дэмжсэн хоолны дэглэм мөрддөг

Жүжигчин бүсгүй маань “Хэлло” сэтгүүлд өгсөн ярилцлагандаанойроо сайн авахын хажуугаар хоолны дэглэм, дасгал хөдөлгөөндөө ч давхар анхаардгаа дурджээ.Жишээлбэл, тэрээр оройн хоолоо оройн 8 цагт иддэг бөгөөд өглөөний 8 цаг хүртэл юу ч иддэггүй, зөвхөн ус уудаг.Харин унтахынхаа өмнө хөл, толгойн массаж хийлгэх дуртай.

Элон Маск кафейнаа хасдаг

SpaceX, Tesla-ийн ерөнхий захирал тэрбээр өдрийн туршид ажлуудаа амжилттай гүйцэтгэх эрч хүчтэй байхын тулд өдөр болгон 8 ширхэг лаазтай гаазтай ундаа, 2 аяга кофе уудаг гэнэ.  Уух хэмжээгээ багасгахын хажуугаар унтахаасаа  6 цагийн өмнө кафейны төрлийн зүйлийг ууж дуусгасан байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьжээ.

Барак Обама телевизийн шоу үздэг

АНУ-ийн 44 дэх ерөнхийлөгч асан тэрбээр албаа гүйцэтгэж байх хугацаандаа гэр бүлдээ болон өөртөө гаргах цаг хомс байсан ч охидтойгоо “The Daily show”-ийг үздэг байсан гэнэ.

 

“American Express”-ийн ерөнхий захирал  Кеннет Шенаулт

Тэрбээр унтахынхаа өмнө маргааш нь гүйцэлдүүлэх 3 зүйлийг жагсаан бичдэг.

 

http://www.businessinsider.com/

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх