Роботыг хотын даргад нэр дэвшүүлжээ

2018-04-18 17:25      geregmn

Роботыг хотын даргын сонгуульд өрсөлдүүлж болох уу? Та үүнийг буруу ойлгоогүй. Их Британийн “Mirror” сэтгүүлд нийтэлснээр Японы Тама хотын даргад роботыг нэр дэвшүүлжээ. Тус робот “Бүх иргэдэд тэгш эрхтэй, төвийг сахисан байрнаас хандана” гэдгээ амласан байна.

Тама хот даргаа сонгох нь ач холбогдолтой чухал үйл явдалд тооцогддог. Тиймээс нэр дэвшигчдийн зурагтай плакат дээр сонгуулийн тунхаг үгийг нь бичиж том гудамжууд, нүхэн гарцуудадаар дүүрэн наадаг.

Энэ жилийн сонгууль нь хиймэл оюун ухаантай нэр дэвшигч хүн төрөлхтөнтэй эн тэнцүү өрсөлдөнө гэдгээрээ онцлогтой болж байна.

Тус роботыг Михихито Мацуда гэж нэрлэдэг. Өдгөө 44 настай. Тэрбээр өөрийн гэсэн тунхаг бүхий зурагт хуудастай аж. Түүний сонгуулийн тунхаг нь “Хүн бүрт шударга, эрх тэгш боломж олгоно” хэмээжээ. 

Тэрбээр өгөгдөлд суурилсан форматаар хотын хуралд оруулсан санал тус бүрийн агуулгыг нарийвчлан ойлгож, түүндээ үндэслэн сонгуулийн тунхагаа гаргасан гэнэ.

Үүнээс гадна Мацуда шийдвэр гаргахаасаа өмнө хүмүүсийн саналыг сонсоно гэдгээ илэрхийлж, “Оршин суугчдын хоорондын зөрчлийг зүй зохистой шийдвэрлэнэ” гэжээ.

Энэ бол хиймэл оюун ухааныг хотын даргад нэр дэвшүүлсэн анхны тохиолдол юм. Үнэндээ Мацудаг японы техникийн хоёр их мастер болох Тецузо Мацуда, Норио Мураками нар удирддаг байна. Тэцузо Мацудо бол гар утасны үйлдвэрлэгч “Softbank mobile” компанийн дэд ерөнхийлөгч юм.  

Эх сурвалж: www.chinadaily.com.cn

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ