“Миний анхны робот” арга хэмжээ болно

2018-04-18 15:57      geregmn

 

Коосэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн “Монголын бүтээлч ирээдүй – технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Миний анхны робот” 2 дугаар цуврал арга хэмжээ маргааш болно. Хүүхдийн урлан бүтээх төвд болох тус арга хэмжээнд Япон улсын Мияаконожо Технологийн коллежийн багш хүрэлцэн ирж оролцоно.

Үүний гол зорилго нь хүүхэд, багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулах, ирээдүйд улс орны хөгжлийг тодорхойлох, бүтээлч иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Оролцсон сурагчдад автомат мэдрэгчтэй өөрөө явдаг робот угсрахыг зааж, угсарсан роботыг нь бэлэг болгон өгөх юм.

Гол нь оролцогч хүүхдүүд техник технологид сонирхолтой, ангийн манлайлагч сурагчдын нэг байх, өөрийн угсарсан роботоо ангийнхаа бусад сурагчдад танилцуулах, бусадтай мэдээллээ хуваалцах зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй юм.

Ц.Цэцэг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ