Л.Энхболд:"Эрдэнэс Тавантолгой"-гоос 20 орчим сая ам.долларын нүүрс алга болсныг МХЕГ-ын байцаагч тогтоочихсон 

2018-04-18 11:30      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Л.Энхболд “ЭрдэнэсТавантолгой”-гоос нүүрс алга болсон асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл бөгөөд  Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоосон гэв.

268 мянган тонн нүүрс нь өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс аж. Их хэмжээний нүүрсийг Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгойгоор дамжуулж хулгайлсан гэх хардлага байгаа аж.

Тиймээс тэрбээр  уг асуудлыг шалгуулахаар гуравдугаар сарын 26-нд Авлигатай Тэмцэх газарт ханджээ.

268 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргачихсан юм биш биз гэсэн хардлага ч төрж байгаа аж.

Мөн  дөрвөн сая хоёр зуун мянган тонн нүүрсийг мөн хулгайлсан байж болзошгүй мэдээлэл түүнд иржээ. Тиймээс эдгээр хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх шаардлага ч тулгарч байгаа аж. Өмнө нь 2014 онд гаалийн бүрдүүлэлтгүйгээр их хэмжээний нүүрс гарсан мэдээлэл хууль хяналтын байгууллагад очсон ч өнөө хэр шийдэгдээгүй байгаа аж.

Энэ бүхнээс  харахад нүүрс хулгайлж зардаг нам дамнасан бүлэглэл бий болсон, олон жил үргэлжилж байгааг УИХ-ын гишүүн Л.Энхболд хэллээ.

  “Удахгүй УИХ дахь авлигын эсрэг бүлгийн гишүүдтэй хамтран  энэ асуудалтай газар дээр нь очиж танилцана. Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөн хандана” гэдгээ тэрбээр хэллээ.

Мөн  “Монголын ард түмний өмчийг нэг төгрөг байсан ч  хэн ч  хулгай хийж болохгүй. Хуулийн байгууллагууд үнэн бодит байдлыг тогтоох шаардлагатай" гэлээ. 

Г.Саруул

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

үүнийг хариуцсан салбарын сайд юу бодож бна шуурхай шалгалт оруулж асуудлыг нэг тийш болгооч дээээ ингэж нүүрсээ алдаад бвал нүүрс гаргаад ч яадаг юм бүтэн газартайгаа байяаааа

2018-04-19 11:13    64.119.22.241
zochin

xairan nvvrs. xairan mungo.

2018-04-19 00:31    27.123.214.105
Zochin

4сая 200 мянган тонн нүүрс хэдэн машин болох бол? Ийм их нүүрс хяналтгүйгээр гадагшаа гарсан гэхэд итгэмээргүй юм. Энэ үнэн бол маш том бүлэглэл байх нь тодорхой. Бодит баримттайгаар бүлэглэлийг илрүүлэх нь чухал.Цаашлаад нүүрс байтугай ямар ч эд баялагийн хулгай үргэлжлэх юм билээ!

2018-04-18 21:43    27.123.212.135

Сэтгэгдэл нэмэх