Хөгжлийн банкны санхүүжилтэд ноолуурын үйлдвэрүүд түлхүү хамрагдана

2018-04-17 10:23      ГэрэгМН

Бүтээн байгуулалтын улирал ирж байгаатай холбоотойгоор Хөгжлийн банкнаас энэ жил санхүүжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг тандвал эхний ээлжинд ТЭЦ 4-ийн трубины шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийг олгохоор ажиллаж байна.

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын мэдэгдснээр 93 сая ам.долларын нийт өртөгтэй дээрх төслийн 25 сая ам.долларыг ОХУ-ын “Внешэконом банк”-наас авч санхүүжүүлэхээр болоод байна.

Түүнчлэн Эгийн голын УЦС, Газрын тосны үйлдвэрлэлийн төсөл болон экспортод чиглэсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуй, уул уурхайн төслүүдийг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна.

Үүнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрүүдэд зээл олгох, хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийг шинэчлэх Үндэсний хөтөлбөр томоохон байр суурь эзэлж байна.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ, Монголын Ноос, ноолуурын холбоо хамтран ажиллаж эхэллээ.

Эхний ээлжинд яамны зүгээс ноолуурын компаниудын жагсаалт, үйлдвэрүүдийн хүчин чадлын мэдээллийг банкинд гаргаж өгч, банк компаниудаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг судлаж шийдвэрлэх юм. Ингэхдээ хяналтын гэрээ байгуулж яам, банк хоёр цуг хяналт тавьж ажиллана.

Тэрнээс биш яам болон Ноолуурын холбооноос өгсөн жагсаалтанд манай компанийн нэр байгаа гэдгээр заавал зээл авах ёстой гэсэн ойлголт байхгүйг Хөгжлийн банкнаас сануулж байна.

Ноолуурын үйлдвэрүүд гагцхүү Хөгжлийн банкны хууль бусад холбогдох дотоод дүрэм, журамд заасан шаардлагыг харж түүнийг хангасан компаниудын зээлийн хүсэлтийг судалж шийдвэрлэхээ мэдэгдэж байна.

Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрөөр:

• Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгоно. (Үүнд үйлдвэрлэлийн шатлалаас хамаарч 2 хүртэл жилийн хугацаатай)

• Техник, тоног төхөөрөмж шинэчлэх санхүүжилт (5-аас доошгүй жилээр олгоно)

• Техник, тоног төхөөрөмж лизингээр авч шинэчилнэ. Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү энэ жил 12 хувьтай байхаар тооцжээ.

Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлогоос шалтгаалан хүү буурах боломжтой

. Тухайлбал, Засгийн газраас энэ хөтөлбөрийг дэмжээд тодорхой хэмжээнд хүүний зөрүү олгох асуудлыг төсөвт суулгах боломж бүрдвэл зээлийн хүү эрх жилээс буурах боломжтой гэж үзэж байна.

Тодруулга: Манай улс 2017 онд 9200 тонн орчим түүхий ноолуур бэлтгэснээс 85 хувийг анхан шатны боловсруулалт хийж угааж, самнаж экспортод гаргасан бол 15 хувийг дотооддоо блээн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. “Монгол ноолуур” хөтөлбөрийн хэрэгжилт дээрх 15 хувийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08