УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед Улсын начин Б.Одхүү нар бүлэглэн халджээ

2018-04-16 13:41      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зодож гэмтээсэн хэрэг гарсан тухай хэвлэлүүдээр мэдээллээ.

Тус хэргийг тодруулбал өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна үүссэн асуудлын дараа цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй аж. 

Харин цагдаагийн хамгаалалтад авахаас өмнө дотогш нэвтэрсэн УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10-аад залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, бүлэглэн биед нь халдсан гэнэ.

Биед нь халдсаныхаа дараа Бөхийн өргөөнөөс чирч гулдчиж гаргасан аж. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болжээ.

Уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бололтой. Хэрвээ цагдаагийн хамгаалалт гараад байсан Бөхийн өргөө рүү цагдаагийн албан хаагч нар Б.Одхүүг нарыг оруулаагүй бол УИХ-ын гишүүн өнөөдөр зодуулах байдалд орохгүй байсан хэмээн хүмүүс ярьж байна.

Нэгэнт хамгаалалт гарсан газарт Б.Одхүүг оруулсан нь УИХ-ын гишүүний биед халдах боломжийг бүрдүүлж өгсөн явдал болсон аж.

Улсын начин Б.Одхүүг өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханыг хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан тухай ч бичиж байна.

Мөн өнгөрсөн оны сүүлээр Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарч, Г.Ганхуяг ч тэр тухай ярилцлага өгч байсан юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

haldashgui IH huraliin gishuun d haldlaga garch bihad huuli huchnii biguullaga esmedsen gur uzuuleed yu bolj bn aa shalgai ene odhuu gesen busarmag etgeediig hatuu shiitgehiig shaardaj bn

2018-04-17 14:18    116.44.154.116
zochin

surjin petkaa ve.er hkun shig l bai l daa.

2018-04-16 21:35    73.176.171.37
Зочин

Үхцэн бол нэр төртэй байх байжээ.

2018-04-16 15:50    66.181.176.90
Чимбат

Бүүр алахаа шахжээ

2018-04-16 13:59    66.249.82.219

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08