Башар Асад: Оросын зэвсэг нь Америкийнхаас хамаагүй дээр гэдгийг харууллаа

2018-04-16 09:39      ГэрэгМН

-Барууныхан улаан шугам давав уу, эсвэл Сири, ОХУ улаан шугам давсан уу-

Өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих шөнө АНУ, Их Британи, Францын талаас Сирид пуужингийн цохилт хийсэн нь олон улсын байдлыг түгшүүртэй болгоод байна. Уг нь ийм цохилт хийх тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлсэн ч ОХУ уг асуудлыг зөвшөөрөөгүй.

Гэвч холбоотнууд Сирид цохилт өгөх болсон нь энэ сарын 7-нд Сирийн Дума хотод Башар Асадын зэвсэгт хүчнийг иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгаж байгаатай холбоотой.

Сирийн армийнхан эх орон нэгтнүүдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэж, энэ талаар тогтоосон хэм хэмжээ, улаан шугамын гадна гишгэлээ хэмээн АНУ тэргүүтэй барууны орнууд буруутгаж, үүний хариуд пуужингийн довтолгоо хийсэн.

Харин ОХУ-ын хувьд химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийг няцааж буй. Пуужингийн цохилтод Сирийн иргэний болон цэргийн байгууламж өртсөн гэж буй.

Трамп довтолгоогоо амжилттай болсон гэж дүгнэж байгаагаа мэдэгдлээ. Холбоотнууд энэ ажиллагааны гол зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсоох явдал бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах зорилгогүй болохыг онцолсон байна

Харин ОХУ болон Сири улс Барууныхны энэ довтолгоо бүтэлгүйтээд байна, учир нь Дональд Трампын пуужингийн гуравны хоёрыг 30-40 жилийн өмнөх сирийн агаарын хамгаалалтын цогцолборууд саармагжуулж чадлаа гэж мэдэгдэв.

Сирийн нутаг дэвсгэр рүү АНУ холбоотнуудын хамт нийт 103 пуужин харвасаны 71-ийг нь амдан устгажээ. Башар Асад өчигдөр ОХУ-д очоод энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна.

Түүний хэлснээр, энэхүү довтолгоо нь бүхэлдээ Оросын зэвсэг нь Америкийнхаас хамаагүй дээр гэдгийг харуулж байна. Түүгээр ч зогсохгүй хуучин ЗХУ-ын пуужингийн системүүд нь АНУ-ын шинэ пуужингийн эсрэг маш үр дүнтэй ашиглагдсан гэжээ.

ОХУ-ын эсэргүүцлийг үл тоон АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотнууд цохилт өгч эхэлсэн нь дэлхийн их гүрнүүдийн хооронд болзошгүй дайны аюулыг зөгнөж байна хэмээн гадаадын хэвлэлийн агентлагууд онцолж байгаа бол энэ хэрэг явдал даамжирвал дэлхийн гуравдугаар дайны эхлэл болж мэдэх юм гэсэн болгоомжлол ч бас байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: “АНУ өөрийн холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр Сирийн иргэний болон цэргийн байгууламж, дэд бүтцэд цохилт өглөө. Энэ нь Аюулгүйн зөвлөлийн хориггүйгээр НҮБ-ын дүрэм, олон улсын хэм хэмжээ болон терроризмомтай тэмцэж байгаа тусгаар улсын бие даасан байдлын эсрэг хийж буй балмад үйлдэл боллоо” хэмээсэн.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин “БНХАУ нь олон улсын харилцаанд хүч хэрэглэхийн эсрэг ямагт байсаар ирсэн бөгөөд аливаа улсын тусгаар тогтнол бие даасан бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх ёстой гэсэн хатуу байр суурин дээр байна” хэмээлээ.

ОХУ-ын гол холбоотон гэгдэх Турк улсын хувьд Сирид цохилт өгснийг дэмжсэн байр суурь илэрхийлж химийн зэвсэг хэрэглэснийг юугаар ч зөвтгөж болохгүй гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Орос улс энэ хар зам мөрөөр цааш явах уу, эсвэл энх тайван, тогтвортой байдлын төлөө иргэншсэн улс үндэстнүүдтэй нэгдэх үү гэдгээ шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудыг хэнтэй нөхөрлөж байгаагаар нь дүгнэж болно. Харгис дэглэм, цуст дарангуйлагчийг дэмжиж байгаа ямар ч улс урт хугацаандаа амжилт олохгүй” гэлээ.

Иорданын хаан Абдалла II “Арабын орнууд Сирийн мөргөлдөөнийг энх тайвнаар шийдэхэд бэлэн байна” гэжээ. Түүний хэлснээр “Сирийн нийгэм бүхлээрээ урт хугацааны зөрчилдөөнийг эцэс болгох энэ шийдвэрийг сонирхож байна хэмээн ТАСС мэдээлжээ. Сирийн дүрвэгсэд нутаг орондоо эргэн ирэх нь энэ асуудлыг шийдэхийн тулд юм гэж хаан хэлсэн байна. Үүнээс гадна, тэрээр Астана болон Женевийн яриа хэлэлцээний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Сирийг тойрсон нөхцөл байдлыг Барууны зүгээс хүчтэй халаасан гэж үзэх нь зүйтэй. Тухайлбал АНУ, Франц, Их Британий хийсэн пуужингийн довтолгоо байна” гэв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Сирийн асуудлаас үүдэн “Хүйтэн дайн” эргэж ирснийг анхааруулж, олон улсыг хяналтаа алдахгүй байхыг санууллаа. Аюулгүйн зөвлөл Сирийн асуудалд улс төрийн шийдлийг олж чадахгүй бол дэлхийн энх тайван, тогтвортой байдалд том заналхийлэл учирч болохыг Гутерреш анхаарууллаа.

Тэгвэл ОХУ-аас бямба гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гурван улсын агаарын цохилтыг буруушаасан тогтоолын төслийг өргөн барьсан ч олонх буюу 8 улс эсрэг санал өглөө.

ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя Башар аль-Асадын засгийн газар химийн зэвсэг хэрэглэснийг тогтоогоогүй байж, гурван улс Сири улсын халдашгүй байдлыг эвдэн агаарын цохилт өгснийг буруушаажээ.

Санал хураалтад ОХУ, Хятад, Боливи улс дэмжсэн санал өгсөн бол найман гишүүн эсрэг санал өгч, 4 улс түдгэлзжээ. Ийнхүү Сири дэх нөхцөл байдал хурцдаад байна.

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
amerikii

amerikiin ner hnd ulam UNAASTAI

2018-04-17 14:27    116.44.154.116
lo

MUNHNARAN EEJ

2018-04-17 02:59    64.119.26.37
irgen

macron gej neg hogshin avgaitai harvaas teneg um shig, mulguu amtan baina lee

2018-04-16 14:07    62.167.114.16
ЯАГААД АМЕРИК ХЭЛ, ҮНДЭСТЭН БАЙДАГГҮЙ ВЭ???

ТРАМП ПУТИНИЙГ ШАЛГАЖ БУСДЫГ ШОРДОЖ ЯНЗ ҮЗЭЖ БАЙГААГААС ӨӨР ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ НОВШ ГЭДГЭЭ Л ХАРУУЛСАН ЯВДАЛ ӨРНӨЖ БАЙНА.УГ ТҮҮХ СУРВАЛЖ НЬ ҮРГЭЛЖ ИЙМ Л БАЙСАН СЭМ АВГА. ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭС АЛЬ БОЛОХ ХОЛ ЗАЙД ХОР НАЙРУУЛЖ ХОЖОО ХАЙЖ СУРЦН ГЕНЕТЭЙ. ТОМ ЖИЖИГ ДАЙНЫГ ДАНДАА ӨДӨӨЖ ЧАНАРГҮЙ ЗЭВСГИЙН НАЙМААГ ӨНДӨР ҮНЭЭР ШАХАЖ, ЭДИЙН ЗАСАГАА ӨӨД НЬ ТАТАЖ ХҮНИЙ ГАРААР ХӨГЖИЖ СУРЦН ГАРУУД ДАА

2018-04-16 12:54    202.21.100.211
unen

ene france odoo yuv dee delhiin 2-r daind hamgiin turuund buuj ugsun uls bol france shd

2018-04-16 11:45    202.9.40.100

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08