Монголын эдийн засгийн өсөлт  зургаан хувь давна

2018-04-13 10:33      ГэрэгМН

Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 5.3, дараагийн хоёр жилд зургаан хувь давна хэмээн Дэлхийн банкныхан үзэж байна. Тэд Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн төлөв байдлыг тандаж, судалгаа хийжээ.

Энэ талаараа Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскал “Бид өнгөрсөн жил Монголын эдийн засгийг өсөлтийг 2.3 хувь хэмээн доогуур үнэлсэн. Гэвч бодит байдалд эдийн засаг 5.1 хувиар өссөн. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хөтөлбөрүүдийн үр дүн сайн байх төлөвтэй. Ажилгүйдлийн түвшин буурч, өрхийн орлого өсөх таамаг бий. Эдгээрийг үндэслэн эдийн засгийн өсөлтийг тодорхойлсон” гэв. Үүнээс гадна уул уурхайн хөрөнгө оруулалт, худалдаа оны дунд үеэс идэвхжих хандлагатай байгааг онцоллоо.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд тогтвортой байна хэмээн таамаглажээ.

Г.Цэцэг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх