“Цаазын ялгүй Монгол Улс” бичиг алга болсон нь Ерөнхийлөгчийн “Цаазтай Монгол” санаачлагатай холбоогүй гэв

2018-04-12 17:17      ГэрэгМН


Үндэсний музейн өмнө талд байрлах хэлмэгдэгсдийн хешөөний ханын доторх “Цаазын ялгүй Монгол Улс” хэмээх бичиг алга болжээ. Үүнийг түрүүлж анзаарсан зарим нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар авч хаяв уу гэх хардлага ч дагалдуулав. Харин Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ерөнхийлөгч ийм тушаал шийдвэр гаргаагүй гэлээ.

Уг бичгийг анх 1997 онд хөшөөг нээхэд л бичсэн байжээ.

Мөн хөшөөний сууринд:

"Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартахтун" гэж бичсэн байдаг.

Уг хөшөөний дөрвөлжин хар өнгөтэй төмөр хүрээ бүхий хана нь хүний эрх чөлөөг хааж боож, хязгаарлаж байгааг илэрхийлсэн утга санаатай бол, дотор нь байгаа хүний дүрс нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгсдийн дүрийг илэрхийлсэн байдаг.
Эх сурвалжийн хэлж буйгаар уг хөшөөн дээрх “Цаазын ялгүй Монгол Улс” хэмээх бичиг аль 2014 оноос хойш үзэгдэхээ больсон гэнэ.

Тэгэхээр ийм бичиг бичсэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Цаазгүй Монгол санаачлагатай холбоогүй. Мөн бичиг алга болсон нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “Цаазтай Монгол” санаачлагатай холбоогүй аж.
Уг бичиг алга болсныг хүмүүс анзаараагүй байж байгаад цаазын ялыг сэргээх санаачлага гарангуут сортосхийн анзаарсан бололтой.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх