Өмгөөлөгч Л.Дамдинням: АТГ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хууль зөрчиж хорьсон

2018-04-12 12:20      ГэрэгМН

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцээд, 30 хоног хорих шийдвэр гаргалаа.

 Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэгт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаа шүүхээс мэдэгдэв.

Ч.Сайханбилэг шүүх хуралд цагдан хорих 461-р ангиас онлайнаар шууд холбогдож оролцжээ.

Түүнийг Оюу толгой төслийн хүрээнд 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад  эрх мэдэл, албан тушаалаа  урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй  хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа АТГ-аас мэдэгдсэн.

Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Дамдинням төрийн хамгаалалтад байгаа хүнийг шүүхийн шийдвэргүй цагдан хорьсон нь хууль зөрчсөн үйлдэл гэв.

Өмгөөлөгч Л.Дамдиннямын ярьснаар  2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр байцаалт авна гэж дууджээ.

 Гэрчээр  гурван цаг  байцаасны дараа шууд прокурорын зөвшөөрлөөр баривчлах шийдвэр гаргаж, цагдан хорьсон байна.

Энэ нь Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиудад зааснаар төрийн тусгай хамгаалалт нь дуусаагүй тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай хамт хорьж, цагдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл  гэж байр сууриа илэрхийллээ.

Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Улс тор судлаач.

Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн ач буянаар нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишуун болж улмаар Еронхий сайдын баруун гарын ажил болох Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын ажлыг хийж байснаа гэнэтхэн хамтран ажиллаж байсан нохорлолоосоо буцаж Н.Алтанхуягыгаа огцруулж тууний оронд Еронхий сайд болж аваад л нийтийн омчоос хумслах ажлаа хийж эхэлсэндээ. Одоо хууль хяналтын байгууллагын чирэгдуулээд байлгуй шударгаар шалгуулж Монгол улсаа хохиролгуй болгох нь чухал байна даа."Би асуудлыг хариуцна" гээд л элдэв хууль бус юмыг хийгээд байсан шиг ээ ШУДАРГААР ХЭРЭГ ЭЭ ШАЛГУУЛЧИХ Л ДАА.

2018-04-12 13:10    103.229.122.17
Zochin

Ymar ymniih ni huuli zurchdugiin be?.eh ornoosoo urvasan humuusiig yadgiig uzuul tolgoig ni av

2018-04-12 12:56    59.153.115.227
зочин

АТГ ажлаа сайн хийх гээд байна уу,захиалгаар ингээд байна уу?

2018-04-12 12:53    202.179.27.176

Сэтгэгдэл нэмэх