Алжирт нисэх онгоц сүйрч 200 гаруй хүн амиа алджээ

2018-04-11 16:58      ГэрэгМН

Алжирын хойд хэсэгт цэргийн тээврийн онгоц ИЛ-76 осолджээ.Тус улсын нийслэл хотын ойролцоох Блида мужид уг хэрэг гарчээ. Нисэх онгоц Буфарике цэргийн нисэх буудлаас хөөрөх үедээ сүйрчээ.

TAСС-ийн мэдээлснээр онгоц унамагц удалгүй бүхээгэнд нь гал гарч дэлбэрсэн байна. Алжирын эрх баригчид уг хэргийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Уг онгоцонд 200 гаруй цэрэг байсан гэнэ. Тэд бүгд амиа алджээ. РИА Новости мэдээлснээр түргэн тусламжийн 14 машиныг талбай руу илгээсэн байна. Ойролцоох замын хөдөлгөөнийг хаажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх