Пулицерийн шагналт зохиолч хүүхэд насны хүчирхийллийн түүхээ дэлгэжээ

2018-04-11 11:22      ГэрэгМН

“The New Yorker” сэтгүүлд нийтлэгдсэн Пулицер-ийн шагналт Жюнот Диаз-ын нийтлэлээс түүний хүүхэд ахуй насандаа амссан хүчирхийллийн тухай мөн энэ нь түүнд өнгөрсөн амьдралынх нь туршид болон одоо хэр нь хэрхэн нөлөөлж байгааг ойлгоно.

Диаз энэхүү нийтлэлдээ хүүхэд насны хүчирхийллээс үүдсэн хамгийн эхний өөрчлөлтүүд болох сэтгэл хямрал, уур хийлэн,амиа хорлох оролдлогууд болон эсрэг хүйстэнтэйгээ хэвийн харилцаанд ороход, бүр цаашлаад түүний зохиол бүтээлд үзүүлсэн нөлөөг харуулахыг хүсчээ.

Тэрээр хүчирхийллийн талаар тухайн үед хэнд ч хэлж байгаагүй бөгөөд өөрийгөө хамгаалахын тулд “Энгийн мэт жүжиглэж,бага зүүх хэрэгтэй болсон” гэнэ. Нийтлэлээс хүргэвэл: “Тийм. Энэ зүйл надад тохиолдсон. Намайг 8 настай байхад миний хамгийн их итгэдэг том хүн намайг хүчиндсэн. Тэр намайг хүчиндсэнийхээ дараа маргааш нь дахиж ирэхгүй бол намайг том асуудалтай тулгарна шүү гэж хэлж байсныг би санаж байна.

Тэр үед би айсан, юу болж байгааг өөрөө ойлгоогүй байсан учраас маргааш нь очиход намайг дахиад хүчиндсэн. Би энэ талаар хэзээ ч , хэнд ч, гэр бүлийнхэндээ ч, коллежид үерхэж байсан найз охидууддаа ч хэлж байгаагүй ч одоо та бүхэнд дэлгэж байна.

Сонсохыг хүссэн бүх хүнд. Доминик гаралтай, цагаач гэхээс илүү миний хүүхэд насны хүчирхийлэл намайг тодорхойлж байв. Энэ миний хүүхэд насыг, өсвөр насыг, амьдралыг минь бүхлээр нь оронгоор нь эргүүлсэн. Бага байхдаа би хар дарснаасаа болоод шөнө хэлээ хаздаг байв. Тэр явдлаас өмнөх хүүхэд ямар байсныг би сайн санадаггүй".

Доминик-Америк гаралтай зохиолч тэрээр Массачусетсийн Технологийн Институтын профессор бөгөөд “Оскар Вао-гийн гайхамшигт амьдрал” туужаараа 2008 онд Пулицерийн шагналыг гардан авжээ. Олон жилийн баг зүүсэн амьдралын дараа мэргэжлийн эмчид хандсанаар тэрээр багаа тайлсан гэнэ.

Г.Лхагва

The-New-Yorker




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ