Хорих 461-р ангид чихрийн шижингээр хүн нас барж байсан тохиолдол бий

2018-04-11 09:15      ГэрэгМН

"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэмээгдэх “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг хорих 461 дүгээр ангид хоригдож буй.

Түүний биеийн байдал тун хүнд байгаа тухай эх сурвалж мэдээлсэн. Сap гаруйн өмнө АТГ-аас баривчилж, тодорхой хугацаанд шалгасны дүнд цагдан хорьж, шалгах ёстой гэж үзсэн билээ.

Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй учраас хорих 461 -р ангийн эмчийн хяналтад байгаа тухай мэдээлсэн. Харин сүүлийн хоёр хоног түүний өвчин хүндэрч, хорихын эмч нарыг багагүй сандаргаж байгаа аж. Тиймээс Ш.Батхүүг эмчийн байнгын хяналтад шилжүүлсэн байна.

Сануулахад, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан энэхүү хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа 2014 оны 5 дугаар сарын 13-нд нас барсан билээ. Тэрбээр мөн чихрийн шижингээр амиа алдсан.

Энэ удаа чихрийн шижин өвчтэй Ш.Батхүүгийн бие муудсан нь  шоронд нас барах вий хэмээн болгоомжлох хүмүүс олон байна. 

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Гэнэт баяжих аминд халтай ,гэнэт задах гэдсэнд халтай гэж ухаант мэргэдийн сайхан сургаал бий.

2018-04-11 11:57    202.131.225.197
Зочин

Бие нь муу байгаа нь харамсалтай л юм. Гэхдээ бүх юмыг шунаж хамаж хууль бусаар хүч түрж хийж болохгүй гэдгийг арай эрт ойлгосон бол өөрт нь их хэрэгтэй байж. Хүнд хөрөнгө биш нэгдүгээрт эрүүл мэнд байдаг.

2018-04-11 09:53    202.21.99.226

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ