“Хятадын айдас” гол өрсөлдөгч АНУ зэрэг орнуудад л байдаг байх

2018-04-10 10:55      ГэрэгМН

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд урд хөршид албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Бид хоёр орны доод дунд түвшний харилцааны талаар зарим хүний сэтгэгдлийг сонслоо.

МУИС-ийн улстөр судлалын багш Б.Даш: Монголчууд бид Хятадыг дотроос нь хардаг байгаасай гэж боддог

-Хувийн бодлоо хэлэхэд манай улс стратегийн түнш гэдгээр хоёр хөрштэйгээ тэнцвэртэй сайн харилцаатай байх атал аль аль талд ойлгомжгүй байдал үүсгээд байдаг тал бий. Хоёр хөрш дээр нэмэх нь гуравдагч орнууд гэсэн бодлого барьдаг.

Оюутолгойгоос аваад барууны орнууд манай томоохон төслүүд дээр ажиллаж хэрэгжүүлж байна. Энд хоёр хөршийн сонирхол ч бас байгаа. Тиймээс бусад томоохон төслүүдээ Орос, Хятадын хөрөнгө оруулалт ч юм уу оролцоотойгоор хэрэгжүүлэх нь зүйтэй санагддаг.

Социализмын үед дан ганц Оросоос хамааралтай байсан Монгол Улс одоо зах зээлийн нийгэмд олон талын хамааралтай байх шаардлага гарч ирж байна. Ингэж байж тэнцвэрт байдлыг хангана. Ийм бодлого явуулах хэрэгтэй. Таны асуугаад байгаа доод түвшинд хүмүүсийн харилцаа энгийн явагдаж болоод байна.

Хэдийгээр манайд Хятадын айдас гэдгээр хэт их болгоомжилдог  ч аж ахуйн нэгж, бизнесийн хүрээнд, хүмүүсийн хоорондын харилцаа амьдрал дээр явагдаад л байна.

“Хятадын айдас” тэр гол өрсөлдөгч АНУ зэрэг орнуудад л байдаг байх. Бид харин хөрш оронтойгоо ойр харилцаж тэднээс сурах юм их байна. Монголчууд бид Хятадыг дотроос нь хардаг байгаасай гэж боддог.

Манайх үнэндээ Хятадын нэг мужийг ч ашиглаж чадахгүй байгаа шүү дээ. Тиймээс урд хөрштэй доод, дунд түвшинд харилцаагаа улам сайжруулья.

Манай улс Хятадтай албан ёсны шугамаар ГХЯ-аар дамжуулан нэг цонхны бодлогоор харьцдаг. Нэг цонхны бодлого хэрэгтэй ч дунд түвшний харилцаа тэр бүр хөгжихгүй байна. Канад улсыг хар, их гүрэн АНУ-тай хөрш гэдгээр бүх зүйлийг бүрэн ашиглаж экспорт, импортоо хийж байна.

Эдийн засагч Ц.Янсанжав:Ноолуур, нэхий хувцасаас аваад “Хаан бууз” хүртэл экспорт хийж худалдан авагч ихтэй байдаг

-Манай хоёр орон дээд түвшиндээ айлчлал хийж харилцааны давтамж ойртож байна. Бүс нутгийн хэмжээнд хил орчмын харилцаа, худалдаа, бизнес түүнээс ч илүү байгаа. Энэ бүхэн харилцан ашигтай байх ёстой.

Бид дан ганц урдаас бараа таваар аваад байгаа биш, дотоодын аж ахуйн нэгж компаниуд ч урагшаа экспорт хийж байгаагийн жишээ олширч байгаа.

Ноолуур, нэхий хувцаснаас эхлээд“Хаан бууз” хүртэл урд хөршид экспорт хийж, худалдан авагчтай болсон. Хамтын харилцаа ингэж доод дунд түвшиндээ сайжрах учиртай юм.

Бид нэг удаа ТМХАҮТ-ын шугамаар Бээжинд айлчилж байхад зөвхөн Бээжингийн Худалдааны танхим гэхэд л сая гаруй гишүүнтэй, бид зөвхөн Хятадын худалдааны танхим гэлтгүй зөвхөн Бээжинтэй харилцахад л хангалттай түвшний харилцаа үүсэхээр боломж байгааг мэдсэн.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaluu

ailiin hog avahaar ooriin avraan uudlaad amidar huzaagaas hol bai

2018-04-10 14:30    90.180.37.125
Bold

Hyataduudad hudaldagdsan hymyysiin hudal uhuulaga chalchaa yg. Tur zasagiin tysheed bolon iimerhyy nuhudyyd ni hyataduudad nair tavij baidagaa barij gyigeed zeelee ulam iheer tednees avaad l hyyhenyyd ni uursduu gyij ochij uvurt ni orood l baidaa tegvel. Bid 3 han say bidend yndesnii auylgyi baidaliin mash tom bodlogo heregtei ug ni bol.

2018-04-10 14:22    81.102.66.17

Сэтгэгдэл нэмэх