Рокфеллерууд ба Жорж Сорос биткойны ханшийг өндөрсгөв

2018-04-10 09:51      ГэрэгМН

Америкийн Уолл Стритийн уламжлалт хөрөнгө оруулагчид болох Рокфеллерийн удмынхан болон ноён Жорж Сорос нар цахим валютыг сонирхож байна гэсэн мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 8-ны мэдээгээр криптовалютын ханш өсөөд байна.

Үүнийг Уолл-Стритийн хөрөнгө оруулагчдын анхаарал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, биткойны ханш 2.1 хувиар өсч, 7.047 ам.доллар болсон бол Ethereum 3.6 хувиар өсч 400 ам.доллар гарчээ.

Жорж Соросын үүсгэн байгуулсан сан болон Рокфеллерийн байгуулсан “Venrock” компани цахим валютыг сонирхож байгаа талаарх мэдээний эх сурвалжийн үндсэн дээр ийнхүү биткойны ханш өссөн байна.

Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Venrock” компани цахим валютын хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Coin Fund компанитай хамтран ажиллахаар болжээ.

Гэтэл аль оны эхэнд биткойныг “Савангийн хөөс” гэж байсан Жорж Соросын “Soros Fund management” нь цахим валютын худалдаанд гэнэт оролцохоо мэдэгдсэн.

Full Tilt-ын Удирдах зөвлөлийн дарга Энтони Помплиано-гийн хэлснээр иймэрхүү сонирхол бүхий анхаарал нь аливаа зах зээлийг дэмждэг байна. Тэрээр “Сорос болон Рокфеллер нарын түүхэн уламжлалт туршлагагатай компаниуд цахим валют руу анхаарал хандуулж байгаад баяртай байна.

Хөрөнгийн (Капиталын) урсгал илүү их нэмэгдэж, улам боловсронгуй зах зээл рүү хөтлөх болно гэдэгт итгэлтэй” байна гэжээ. Технологийн том том компаниуд цахим мөнгөний зар сурталчилгааг хориглох тухай мэдээний дараа өнгөрсөн 7 хоногт цахим валютуудын ханш хямдарсан юм.

Ер нь 2018 оны эхнээс цахим валютууд уналтанд орж эхэлсэн юм. Хоёрдугаар сард гэхэд л биткойн 20 мянган ам.доллар хүрээд байсан нь арванхоёрдугаар сарын сарын ханшаас 5.9 мянган доллараар хямдраад байсан юм.

Ethereum нэг сарын дунд үе гэхэд 1.3 мянган доллар хүрч байсан бол хоёрдугаар сарын дунд үе гэхэд 800 ам.доллар болж хямдарсан ба уналт цааш үргэлжилж байлаа.

Нэгдүгээр сард бараг 4 ам.доллар хүрээд байсан XRP (Ripple) сарын сүүлээр нэг ам.доллар болж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд 49 цент болоод байв.

Эх сурвалж “Lenta.ru




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

жижиг луйварчин нь том луйварчдаа уруу татжээ.

2018-04-10 12:42    203.91.119.102
top

''Ер нь 2018 оны эхнээс цахим валютууд уналтанд орж эхэлсэн юм. Хоёрдугаар сард гэхэд л биткойн 20 мянган ам.доллар хүрээд байсан нь арванхоёрдугаар сарын сарын ханшаас 5.9 мянган доллараар хямдраад байсан юм''yu hutsaad bnaa,ergyy orchuulga hiihee boli,malaa medee unshihaas durgyi hyrgeh...........

2018-04-10 11:44    202.179.26.44

Сэтгэгдэл нэмэх