1500 жилийн түүхтэй суваргыг засварлажээ

2018-03-28 13:46      ГэрэгМН

Хятадын Хэбэй мужийн Жин сяний Жинжөү суваргын засварын ажил саяхан дуусчээ. Уг суварга 1500 жилийн түүхтэй бөгөөд урьд Шарилын суварга гэж нэрлэж байжээ.

Умард Вэй улсын үед тоосго чулуугаар босгосон саравчтай суварга, найман талтай, нийт 13 давхар, өндөр нь 63 метр , суурийн хүрээ нь 50.5 метр, суваргын оройд нь 2.05 метр өндөр хүрэл хул босгосон нь өнөөг хүртэл харьцангуй бүрэн бүтэн хадгалагдсаар юм.

Тус суварга Хятад улсад алдартай, Хэбэй мужийн эртний дөрвөн эрдэнийн нэг юм. Тус суваргын засварын ажлыг Хэбэй мужийн эртний түүхэн дурсгалт зүйлсийн газар болон Жин сяний захиргааны шаардлагын дагуу Хэбэй мужийн эртний барилгыг хамгаалах судалгааны газар “Засаж бэхжүүлэх төсөл” гаргаж, 4, 5-р давхаргыг нь бэхжүүлж, саравчин дээр ургасан өвс ногоог цэвэрлэжээ.

Жич: Вэй улс нь хятадад нүүдэлчдийн байгуулсан улс бөгөөд Табгач, тоба нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн Сяньбийн нэгэн салбар аймгийн байгуулсан улс юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ