Bentley-ийн анхны цахилгаан автомашин нь "дөрвөн хаалгатай купе" байх гэнэ

2018-03-28 12:51      ГэрэгМН

Тансаг машин үйлдвэрлэгч Bentley компаний төлөөлөгчид анхны цахилгаан автомашинаа үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Эхний загвар нь "дөрвөн хаалгатай купе" байх болно хэмээн Auto Express-ийн сэтгүүлчид ярилцлаг өгөх үеэрээ тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч компаний тэргүүлэх загвар зохион бүтээгч Стефан Зилаф хэлжээ.

Ноён Зилаф анхны цахилгаан автомашинаа SUV буюу кроссовер байх болно гэсэн цуу яриаг үгүйсгэлээ. Дизайнер "ногоон" машины шинэлэг зүйл нь купе шиг загвартай, дэгжин ба спортлог байдлыг хослуулах болно гэж тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна цахилгаан машин нь дөрөв эсвэл таван суудалтай, ачаа тээшийн өргөн зайтай Grand Tourer сегментийн жинхэнэ төлөөлөгч байх гэнэ. Мөн шинэ цахилгаан седаныг одоо байгаа бүх Bentley-гийн загвар дээр суурилуулахгүй гэв.

Ноён Зилафийн хэлснээр ийм алхам нь "ногоон" загваруудад корпорацийн шинэ загварын хэв маягийг бий болгох боломжийг олгох аж. Бентлигийн шинэ "дөрвөн хаалгатай купе"-г Porsche Mission E технологи, Audi e-tron GT зэргээс үндэслэн гүйцэтгэх ажээ.

Одоогийн байдлаар хөгжүүлэгчид бүх загваруудын хибрид хувилбаруудыг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд цахилгаан машин 2020 он хүртэл дэбют хийхгүй гэнэ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ