Ногоон худалдан авалтын эхний санхүүжилт ирэх намраас хийгдэнэ

2018-03-27 09:02      ГэрэгМН

 -Тэрнээс наана зах зээлийн судалгаа, танилцуулга хийгдэнэ-

Ногоон зээлийн сангийн шугмаар ирэх аравдугаар сар гэхэд ногоон худалдан авалттын төслүүдийн эхний санхүүжилт хийгдэхээр байна гэж БОАЖ-ын сайд мэдэгдлээ.

Энд эхний ээлжинд ногоон байшин барих тохижуулах, гэр хорооллын байшингийн дулаалга, эрчим хүчний хэмнэлт, хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төслүүдийг хүлээн авах юм.

Төслүүдийн шаардлага нь зорилтот зах зээлийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах явдал юм. Улмаар Ногоон санхүүжилтийн корпорациас хөнгөлөлттэй зээл, санхүүжилт авах юм.

Монголын Ногоон санхүүжилтийн корпорац нь ногоон худалдан авалт бүхий санхүүгийн систем бий болгох үүднээс Тогтвортой санхүүжилт (ТОС) хөтөлбөрийн хүрээнд Ногоон зээлийн сан дээр түшиглэн саяхан байгуулагдаад байгаа юм.

Энд дотоод, гадаадын шугмаар санхүүжилт хийгдэнэ. Ийм санаачлагыг төр, засгийн зүгээс хэрхэн яаж дэмжиж байгаа талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулахад:

-Санхүүжилтийн хувьд яамны зүгээс ногоон зээлийн сургалт, судалгаанд зарцуулахаар 100 сая төгрөг гаргаж байгаа. Ногоон санхүүжилтийн корпорацийн үндэсэн үйл ажиллагаа бий болоод ирэхээр Монгол Улсын хүлээж байгаа үүрэг гэвэл 3 сая ам.долларын санхүүжилтийн баталгааг олон улсын байгууллагуудад гаргаж өгөх ёстой юм.

Ингэснээр Банкуудын холбоо, ТОС хөтөлбөр Даян дэлхийн ногоон хөгжлийн сан хамтран ногоон бизнес, ногоон худалдан авалтыг санхүүжүүлээд явах юм. Мөн гадаад эх үүсвэрээс нийтдээ 30 сая ам.долларыг эхний ээлжинд авах боломж манай улсад үүснэ.

Үүнийг бид үр ашигтай, зөв төсөл хөтөлбөрт зарцуулах юм бол санхүүжилтийн тоо цаашид нэмэгдээд явах боломжтой. Ер нь ногоон худалдан авалт, ногоон зээлийн нийт төслийн эхлэлийн 30 хувийг Монгол Улсын Засгийн газар оруулан дэмжиж байгаа.

Энэ нь нэг ёсондоо манай улс ногоон зээл дээр өөрийн үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлээд явах идэвх чармайлтаа олон улсын байгууллагад харуулж байна гэсэн үг.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ