Ойрадын түүх соёлын олон улсын хурал Бээжинд болжээ

2018-03-26 09:01      ГэрэгМН

Өнгөрсөн амралтын өдөр буюу 3 сарын 24-нд Бээжин хотноо Ардын Их Сургуульд Тод үсэг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан “Ойрад түүх соёлын эрдэм шинжилгээний хурал” зохиогджээ.

Хуралд Монгол, Орос, Япон, Их Британи зэрэг 4 орны судлаач болон Хятадын эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Тус хурлыг Хятадын Ардын Их Сургуулийн Сонгодог судлалын дээд сургууль, Хятадын монгол түүхийн нийгэмлэгийн хамтран 5 дахь жилдээ зохион байгуулжээ.

Хятадын Ардын Их Сургуулийн түүх судлаач Оюунбилиг хуралд тавигдсан илтгэл, сэдвийн тухай танилцуулахдаа, “Хуралд хийгдсэн илтгэлийн сэдэв өргөн байна. Үүнд тод үсгийн сурвалж бичиг судлал, 17-р зууны үед ойрад, оросын харилцааны тухай тод үсгийн болон бусад баримт бичгийн судлал, Шиньжаан, Түвдэд хадгалагдаж буй тод сурвалж зэрэг архивын баримт, эх бичигт суурилсан судалгаатай танилцлаа. Мөн хэл, уран зохиолтой холбоотой судалгааны сонирхолтой өгүүллүүд тавигдсан” гэжээ.

Оросын ШУА-ийн Халимагийн хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Базар сэтгэгдлээсээ хуваалцахдаа "ОХУ-д нийт 1000 гаруй тод үсгийн сурвалж хадгалагдаж байдаг. Оросын эрдэмтэд олон жилийн турш тод үсэг, сурвалж бичгийн судлалыг эрчтэй хийж ирсэн.

Ойрын жилүүдэд манай хүрээлэнгийн эрдэмтэд Хятад, Монголын эрдэмтэдтэй хамтран олон цуврал ном сэтгүүл гаргаж, хамтран судалгаа хийж байна. Удахгүй 9-р сард манай Халимаг тангч улсад ойрад түүх соёлын олон улсын хурал зохиогдох гэж байна. Та бүгд Халимаг улсад айлчлахыг урьж байна" гэжээ. 

Эх сурвалж: mongol.cri.cn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ