Сирийн гэрэл зурагчин Дубайн дээд шагналын хүртэв

2018-03-23 15:57      ГэрэгМН

Энэ сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон долоо дахь удаагийн Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактумын олон улсын гэрэл зургийн дээд шагналыг Сири улсын гэрэл зурагчин Мохамман Алрагхэб “Spring in Aleppo” зургаараа хүртэж, 120 мянган ам.долларын эзэн болжээ.

“Агшин” хэмээх сэдвээр зохиогдсон тус тэмцээн гурван ангиллаар ялагчаа тодруулсан бөгөөд шилдэг өнгөт зургийн шагналыг Хятадын гэрэл зурагчин Дин Зүхэ “The dream Express” өнгөт зургаараа хүртжээ.

Хятадын гэрэл зурагчид Дубайн олон улсын гэрэл зургийн уралдаанд жил бүр оролцдог бөгөөд 23 шагналынх нь гурвыг авч чаджээ. Тус уралдаанд оролцдог нийт зурагчдын 12 хувийг хятадын уран бүтээлчид эзэлдэг байна.

“The dream Express” 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
энхтайван

Өрөвдмөөр зураг, Эх дэлхий маань дайнгүй байх болтугай.

2018-03-23 23:39    150.129.142.116

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ