Хоолныхоо дэглэмээс хасах хамгийн аюултай хүнсний 5 бүтээгдэхүүн

2018-03-23 15:40      ГэрэгМН

Эмч нар эмэгтэйчүүдэд зориулсан ТОП 5 "аймшигтай" хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэсэн. Хоол тэжээлээс хасах эхний бүтээгдэхүүнээр калорийн өндөр агууламжтай тул элсэн чихрийг оруулжээ.

-Элсэн чихэр нь эмэгтэйчүүдэд өөх хэлбэрээр хадгалагдаж байгаа 25 жилийн дараа чихрийн шижин зэрэг зарим ноцтой өвчин эмгэг үүсгэхэд хүргэж болно хэмээн нотолж байна.

-Хоёрт маргарин буюу хортой тос өөх агуулсан транс тос оржээ. Энэхүү бүтээгдэхүүн нь бодисын солилцоог алдагдуулж, дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг тасалдуулж, жин нэмэхэд хүргэхээс гадна олон тооны өвчний шинж тэмдэг, түүний дотор онкологи үүсгэдэг аж.

-Гуравт согтууруулах ундааг нэрлэсэн ба энэ нь байнгын хэрэглээ болвол эмэгтэй хүний ​​дааврыг өөрчилж, нөхөн үржихүйн үйл ажиллагааг алдагдуулж, хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ.

-Дөрөвт цагаан мөөгөнцөр гурилан бүтээгдэхүүнээр хийгддэг янз бүрийн боорцог орсон ба энэ нь зүрх судас, дотоод шүүрэл, ходоодны хавдрын системийн үйлчлэлийг тасалдуулж байдаг.

-Түргэн хоолны бүтээгдэхүүн нь маш их амтлагчаар амталсан байдаг тул их хэмжээний давс, глютамин натри нь цусны даралтыг ихэсгэж, толгой эргэх, харшил үүсгэх, дотор муухайрах зэргээр хүний биед муу аж.

Эрүүл мэнд, залуу нас, гоо үзэсгэлэнг хамгаалахын тулд эдгээр бүтээгдэхүүнийг хоолныхоо дэглэмээс хасах шаардлагатай ажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ