Ухаалаг байхыг хүсвэл хоёрдогч хэлийг эзэмш

2018-03-15 15:42      ГэрэгМН

Та таван хүний амийг аврахын тулд нэг хүний амийг таслах уу? Энэхүү туршилтыг анх Английн философич Филиппа Фүүт 1967 онд хийж  байжээ.

Туршилтын явцад “Өөрөөсөө гадна таван хүний амийг аврахын нэгийг нь явж буй хурдны галт тэрэгний урдуур түлхэх байсан уу” зэрэг таамагт үзэгдлүүд дээр тулгуурласан асуултуудыг асуун хүмүүсийн ёс зүйн хэмжээг тодорхойлох зорилготой байв.  Ингэхдээ оролцогчдын заримд  эх хэл дээр нь, бусад оролцогчдод  харь хэл дээр асуултуудыг танилцуулсан байна.

Хамгийн сонирхолтой нь  туршилтын асуултуудыг гадаад хэл дээр  сонссон хүмүүс  тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь эх хэл дээрээ сонссон хүмүүсээс олон байв. 

Эндээс Чикагогийн их сургуулийн судлаачид нэгэн дүгнэлт гаргасан нь, хүмүүс  гадаад хэл дээрх ойлголтыг оюун бодолдоо дүрсэлж буулгахдаа тааруухан байдаг байна.  Өөрөөр хэлбэл,бид эх хэл дээр сонссон, уншсан зүйлийнхээ талаар  төсөөлөн бодохдоо сайн байдаг гэсэн үг.

 Мөн гадаад хэл, эх хэлээр төсөөлөн бодсоноо шийдвэр гарган хувиргах  үйл явц ч өөр өөр байжээ.

Энэ мэтчилэн судлаачдын дүгнэлтээр бид гадаад хэл дээр сонссон, үзсэнээ оюун бодолдоо   дүрслэн  буулгахдаа эх хэл дээрээ  сонсож, үзсэнээс ялгаатай буулгадаг байна. Тиймээс хоёрдогч хэл сурах нь тархины сэтгэн  бодох, төсөөлөх үйл ажиллагааны нэгэн хэвийн байдлыг өөрчилж, өөр өөрөөр төсөөлөх чадварыг суулгадаг гэж судлаачид үзжээ.

Дэлхийн нийт хүмүүсийн  43 хувь нь хоёрдогч хэлийг эзэмшсэн байдаг бөгөөд Европын холбооны улсуудын хувьд 54 хувь нь, АНУ-ын хувьд ердөө дөрөвний нэг нь гадаад хэл  эзэмшсэн байдаг байна.

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх