Хуучин автомашин ихтэй Монголд машины хаягдал эд ангийг дахин боловсруулах боломжтой

2018-03-14 13:02      ГэрэгМН

 

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөө түншлэл”-ийн хөтөлбөртэй хамтран НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ашиглалтаас хасагдан тээврийн хэрэгслийн хог хаягдлын талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд Монголд хуучин машины хаягдал эд ангийг дахин боловсруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Төслийн үндэсний зөвлөх, ШУТИС-ийн багш И.Базаррагчаагийн ярьснаар, Монголд энэ чиглэлийн  боловсруулах үйлдвэр барих боломжтой бөгөөд үүний тулд хаягдлыг буцааж авах сүлжээ бий болгох шаардлагатай аж. Боловсруулах үйлдвэрийн үе шатанд  хаягдлыг ялгаж ангилах, хэрчиж таслах ,ган хайлуулах зэрэг  шат дараатай боловсруулалт хийгддэг байна.

Гол нь боловсруулалтын стандартыг ханган нэвтрүүлж дагаж мөрдөн хэрэгжүүлэх учиртай аж.

Хуучин машины хаягдал эд анги нь байгаль орчинд ихээхэн бохирдол үүсгэдэг бөгөөд  дахин боловсруулан ашигласнаар бохирдлыг бууруулах, байгалийн нөөцийг хэмнэх ач тустай юм.

Ялангуяа манайх шиг  хуучин автомашин ихтэй,энэ нь  агаарын бохирдол  үүсгэгч болдог улсад  автомашины насжилтыг бууруулах, цахилгаан болон эко машины хэрэглээг дэмжих чухал  ач холбогдолтой.

Ашиглагдсан автомашины хаягдал гэдэгт  машины дугуйнаас эхлээд хурдны хайрцаг, хөдөлгүүр, кроп, поомп, катилизатор зэрэг эд анги, аккумлятор, тормосны шингэн, тос масло, цахилгаан дамжуулах утас, металлууд, тэр ч байтугай аюулгүйн дэр хүртэл ордог байна.  

Манайд явж буй  500 гаруй мянган автомашины 75 хувь нь хуучирсан  гэж үздэг байна. Явж эхлээд долоон жилээс дээш болсон бол хуучирсан гэж үздэг ажээ.

Манайд хамгийн элбэг “Приус”  автомашины батерейг хортой гэдэг ч нарийн судалгаа хийгдээгүй гэнэ.   

 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хог

миний мэдэхийн хэдэн жилийн өмнө ийм ямбий, аваарт орсон төмрийн хог зэмийг каргогоор ачаад японоос оруулж ирдэг байсныг хараад арай ч дээ ийм юм оруулахыг зөвшөөрдөг албан тушаалтангууд, хууль байх гэж дээ гэж харамсаж байж билээ. Одоо нөгөө хогнуудаа дахин боловсруулж, орчноо бохирдуулж, хүмүүсийг хороож алах нь дутаж гэнэ, Буцаагаад наад хогнуудаа гаргах арга хайх нь зөв. Монголын хөрс, агаар маш эмзэг юм. Тийм ч учраас нүүдэлчин амьдралаар газраа амрааж, бохирдуулахгүй байхаар хамгийн эко амьдарч ирсэн уламжлалтай ард түмэн шүү дээ.

2018-05-08 08:52    139.5.219.85

Сэтгэгдэл нэмэх