Оросын алдарт жүжигчин Олег Табаков нас баржээ

2018-03-13 17:06      ГэрэгМН

ОХУ-ын алдарт жүжигчин, найруулагч Олег Табаков нас баржээ. Түүнийг нас барсан тухай өчигдөр РИА Новостид Чеховын нэрэмжит Москвагийн Урлагийн Театрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. 2017 оны арваннэгдүгээр сарын сүүлээр жүжигчин эмнэлэгт хэвтжээ.

Олег Павлович Табаков 1935 оны 8-р сарын 17-нд Саратовт төржээ. 1957 онд Москвагийн Урлагийн театр-студи сургуулийг төгсчээ. 1957 онд Олег Ефремовын удирдсан Москвагийн урлагийн театрт Залуу жүжигчдийн студид жүжигчин, найруулагч болсон байна.

Энэхүү студи нь хожим "Современник" хэмээх бие даасан театрт болсон юм. Театр, кино, радио, телевизэд Табаков 200 орчим зүрд хувирч байсан аж.

Табаков хоёр удаа гэрлэсэн ба дөрвөн хүүхэдтэй. Анхны эхнэх Людмила Крыловагаас хүү Антон, охин Александр нарыг, хоёр дахь эхнэр жүжигчин Мария Зудина нь хүү Павел, охин Мария нарыг нь төрүүлжээ.

2016 онд Олег Табаков "Россия 1" телевизийн "Гэр бүлийн цомог" хөтөлбөрийн баатар болсон. Гэр бүлийн зургуудаар дамжуулаад жүжигчин бага нас, сургуулийнхаа тухай жүжигчилсэн намтраа бичсэн байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх