С.Эрдэнэ: Ардчилал руу нулимж байгаа Баабар өөрөө цэвэр ариун хүн биш

2018-03-13 16:32      ГэрэгМН

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос 126 хүнийг ротаци буюу дотоод сонгуульд оруулаад буй. АН-ын хэрэг эрхлэх газар нэр дэвших гишүүдээ бүртгэж дуусаад, өнөөдөр /2018.0312/ сонгуульд өрсөлдөх эрхийн үнэмлэх гардууллаа.

АН-ын Үндэсний бодлогын хороонд орохын тулд 76 тойргийн 123 мандат дээр 146 гишүүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Тэдний дунд ротацид орсон 110 гишүүн өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль гуравдугаар сарын 25-нд болох аж. Үндэсний бодлогын хорооны сонгуулийн талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс тодруулга авлаа.

-Үндэсний бодлогын хорооны гишүүдийг хэр шударга дүгнэсэн бэ?

-Оноог хэн нэгэн хүн өгөөгүй. Төв нам ганцаараа дүгнэж байгаа бол нэг өөр. 21 аймаг есөн дүүргийн анхан шат, 330 сум, 152 хорооны үүрийн дарга нар оноо өгсөн.

-Танд таалагдаагүй хүмүүсийг ротацид оруулсан гэх яриа байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Баабарын ярианд би тайлбар өгөөд байх шаардлагагүй. Баабар гуай улайм цайм худлаа ярьж нийгэмд ташаа мэдээлэл түгээх гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй. Баабар өөрөө ч цэвэр ариун хүн биш. Тэр хүн Ардчилсан намын буянаар төрийн өндөр албан тушаалд очиж, алба хашиж байсан.

Гэтэл ардчилал руу нулимж болохгүй. Энэ намын буянаар Баабар аманд орсон үгээ чөлөөтэй хэлж байгаа шүү дээ. Иргэн хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн өгсөн юм бэ. Хэрвээ социализм коммунизмын үе байсан бол энэ хүн Зүүнхараад мод ачаад явж байх байсан. Өнөөдөр эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй.

-Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд нэгдээд шинэ нам байгуулсан тохиолдолд та хэр хүлээж авах бол?

-Нам байгуулна гэж бодохгүй байна. Том модноос тасарсан навч шарладаг байхгүй юу. Хэзээ ч ногоороод явж байсныг би мэдэхгүй. Манай намын 30 жилийн түүхэнд маш олон лидер гарсан. Тэд намаасаа гараад, ургаад, ногоороод Ардчилсан нам шиг том мод болтлоо ургасныг би харахгүй л байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

АН ын навч байна уу МАН ы навч байна уу ямартаа шинэ 3 дахь хүчин гарч ирэх байхаа

2018-03-14 13:32    66.181.161.11

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Улс төр

Баабар:Би эх оронч хүн

2018-05-23 09:04