Нэг настай хүүхэд халуун хоолонд унаж нас баржээ

2018-03-13 15:23      ГэрэгМН

Эцэг эхийн анхаарал болгоомжгүйн улмаас нэг настай хүү халуун тогоотой хоолонд түлэгдэн шархаа даалгүй нас баржээ.

Энэ сарын 11-ны өдөр нэг нас зургаан сартай Т нь гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж, түлэгджээ. Улмаар хүү ГГСҮТ-д боолт хийлгэн эмчлүүлж байсан аж.

Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэдээ цаг тухайд анхаарал халамж тавихыг зөвлөж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх