Б.Жаргалсайхан: Ш.Батхүү шоронд үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ

2018-03-13 14:47      ГэрэгМН

Өчигдөр орой “Жаст”-ын хэмээх Ш.Батхүүг АТГ-аас баривчлан цагдан хориод байна. Энэ тухайд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.

Б:Жаргалсайхан “50 бум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд, эрлэг тийш явуулсан түүхтэй.

Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ. Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ.

С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. "Эрдэнэт үйлдвэр" жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очно. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ” хэмээв.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Nowshnuud

Hor shaachih viidee er ni l uhsen bsan ch sugar ochirhuu ganzorig bayr altan awgai ged hedenhumuusiig huuli ni diilehgui bol ard irged ni bosoj kaddafi shig uhleer uhuuleh hemjeenii odoon turhiralt huuliinhan ard irgedruuger turhirsan met gal asah biz odoo ard irged bid argaa barj bna shde ene luivarchin darga naraas chin

2018-03-13 15:21    64.119.16.35

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Улс төр

Баабар:Би эх оронч хүн

2018-05-23 09:04