Путин: 2022 он гэхэд ОХУ хөдөө аж ахуйн цэвэр экспортлогч орон болно

2018-03-13 13:19      ГэрэгМН

ОХУ-ын ерөнхийлөгч Путин "2022 он гэхэд ОХУ хөдөө аж ахуйн цэвэр экспортлогч орон болохоор төлөвлөж байна" хэмээн өчигдөрр мэдэгдлээ. 

В.Путин Оросын өмнөд нутгийн Краснодар хотод болсон бүх Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн форумын үеэр хэлэхдээ "2000 онтой харьцуулбал, 2017 онд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний экспортын хэмжээ 15 дахин нэмэгдсэн, 2022 он гэхэд ОХУ-ны хөдөө аж ахуйн экспортын хэмжээ импортоос давж, цэвэр экспортлогч орон болох төлөвтэй байна" гэжээ.

ОХУ-ын хөдөө аж ахуйн яамны дүн мэдээгээр 2017 онд Оросын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн 20 тэрбум гаруй ам.долларт хүрчээ.

М.Баяр

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
KKKK

GETEL BID YAJ BNA UUL UURHAI GEEEDL UHAADL OFSHORDOJ NUUUGAAADL

2018-03-13 16:56    103.229.123.155

Сэтгэгдэл нэмэх