Зориуд шүлхий тарааж,вакцин шахдаг мафи хүчтэй ажиллаж эхэлжээ

2018-03-13 13:01      ГэрэгМН

Монголын нэгэн мафи маш хүчтэй ажиллаж эхэлжээ. Үүний улмаас он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий өвчин гарч тархаад байна.

Одоогор найман аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буураад байгаа аж. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж буй.

Харин Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байгаа тухай хэд хоногийн өмнө Мал эмнэлэг, үржлийн газрын Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий эпидмиологич Б.Цолмон ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Тэрбээр "Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож вакцинжуулалт хийж байна. Гуравдугаар сарын 5-аас өмнө нөхцөл байдал хүнд байсан учраас Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллаж байна.

Одоогоор ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж байна. Шүлхий өвчин нь тархалт хурдан учраас хамрах хүрээ нь богино хугацаанд томрох аюултай. Тиймээс бид эхний ээлжинд хязгаарлалт хийж, зурвас татаж вакцинаа тарих арга хэмжээ авч ажиллалаа.

Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт зурвас тогтоож вакцинаа хийгээд явах юм бол ирэх дөрөвдүгээр сарын 15-нд гэхэд шүлхий тархалтыг зогсоох боломжтой гэж төлөвлөөд байна" хэмээн ярьсан.

Тэгвэл энэхүү шүлхий тархаж буй асуудлыг Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн еранхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "Шүлхий тараадаг, вакциныг авч ирж зардаг мафийн бүлэглэл Монголд бий болсон" хэмээн ярьжээ. 

Тэрбээр уг асуудлыг улстөрийнхөн, хууль хяналтынхан сайн мэддэг ч арга хэмжээ авдаггүй тухай ярьсан байна. Түүнийхээр үе үеийн засаг дарга, сайд болон мал эмнэлгийн үржлийн газрын дарга нар монополжиж нэг багт орсон аж.

Засгийн газар, ХХААХҮЯ-ны мал эмнэлгийн, үржлийн газар хоёр нийлээд нэгдэж, луйврын ажиллагаа явуулдаг гэнэ. Шүлхий, цэцэг, мялзан зэрэг өвчний вакцинуудыг ганцхан жилд хэдэн арван тэрбумаар авсан хэмээн мөнгө луйварддаг тухай ч Ц.Өлзийтогтох ярьжээ.

Энэхүү халдварт шүлхий өвчний вирус гэхэд хүний хувцсанд бүтэн жил хадаглагддаг байтал 28 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон болоод орхичихдог аж. Ингээд л дараа дараагийн сум, аймаг руу шүлхий тархаад байдаг аж.

Харин мафиуд нь вакцин оруулж ирж мөнгө угаахаа л бодохоос Монгол улс мал, махаа экспортолж ашиг орлого олохыг хүсч байгааг огт авч хэлэлцдэггүй аж.

Малд тохиолддог олон өвчнөөс гоц халдварт шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг тухай Б.Цолмон ярьсан байна.

Тэрбээр "Худалдааны хориг бүхий өвчин гэхээр малын гаралтай бүтээгдэхүүнээ гаргахгүй гэж ойлгодог. Гэтэл шүлхий гарсан бүс нутгийн бүх бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дан ганц мах гэлтгүй арьс, шир, нүүрс, өөр бусад бүх экспортод гаргадаг бүтээгдэхүүнийг худалдааны хоригт оруулдаг. Худалдааны хориг нь 5-10 жил ч үргэлжилж болдог эрсдэлтэй" хэмээн ярьжээ. Мөн их гай шүү.

Засгийн газар, ХААХҮ-ийн сайд, хууль хяналтын байгууллагынхан энэхүү улс орноо боддоггүй мафи царайлсан шүлхий тарааж, вакцин оруулж ирдэг нөхдүүдийг байранд нь тавих цаг болжээ.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

гар хөл хөдөө суманд бас байнаа..ирсэн вакциныг нь асагчихаад албан тушаал дэвшээд...дарьганга сум

2018-03-14 10:00    27.123.212.133

Сэтгэгдэл нэмэх