Хойд чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

2018-03-13 11:54      ГэрэгМН

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Яг одоо баруун чиглэлд Увс аймгийн нутаг А-1702, А-16, A-18 чиглэлийн автозам дагуу цас орж, цасны зузаан 20-35 см болжээ. Хойд чиглэлд Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлийн автозамд явган шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, мөн замын гадаргууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн аж.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүйн тул анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагуудаас зөвлөж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх